Маргааш Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно
2015.06.02

Маргааш Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно

Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 6 дугаар сарын 03-ны өдрийн 10.00-12.00 цагт Төрийн ордоны А танхимд болно.

Тус хуралдаанд ХТҮЗ-ийн 43 гишүүнээс гадна аймаг, Нийслэлийн Засаг дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн төлөөлөл оролцоно. 

Хуралдаанаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл, “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллыг бодлогын хүрээ” баримт бичгийн төслийг хэлэлцүүлнэ. 

“2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллыг бодлогын хүрээ” баримт бичгийн төсөлд тусгасан тэргүүлэх чиглэлд хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх 2 дахь шатны гарааг эхлүүлж, үр дүнд суурилсан стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулж хэрэгжүүлэх замаар хүүхдийн хүртэх эрхтэй нийгмийн суурь үйлчилгээг дэмжсэн хүүхэд хамгааллын дэд тогтолцоог хөгжүүлнэ хэмээн тодорхойлж байна.