ХАБЭА-н тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаадудаагүй байна.
Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болсон шалтгаан, нэмэлтээр оруулсан зарим заалтын талаар гурван тал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Салбарын яамд, орон нутгийн удирдлагын оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны чиг үүрэг болон ажил олгогч, албан тушаалтан, ажилтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, Жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг осол эндэгдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгох, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зэрэг амьдралаас ургасан олон шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж батлуулсан байна.