Онцгой байдлын ерөнхий газар
2015.06.02
Гамшгаас хамгаалах стандартаа шинэчлэх шаардлага бий болоод байна
Монгол Улсад гамшиг эрсдэлийг бууруулах стандарт харьцангуй цөөхөн байгаа зарим нь цаг үетэйгээ нийцүүлэн өөрчлөх шаардлагатай болсныг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна.
Галын аюулгүй байдлын нэр томьёоны стандарт гэхэд л 70, 80-аад онд батлагдаж байсан тэр хэвээрээ байх жишээтэй. Гэтэл олон улсын гамшгаас хамгаалах стандарт 2030 он хүртэл тодорхой болчихсон харин манай улсад ой хээрийн түймэр гарлаа гэхэд зоон зурвасаа хэрхэн татахаас эхлээд тодорхойгүй зүйлүүд олон байна. Тиймээс манай улс стандартаа шинэчилж хөрвүүлж авах зайлшгүй шаардлагатай байна.