Хуулийнхан мөнгөтэй том компанийг шалгадаг нь дарамт үүсгэдэг
УИХ-ын С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариулгын үеэр гишүүд нэлээдгүй асуултыг тавьж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
"ТЕГ, прокурор, цагдаа нийлээд татварын хэргээр хичнээн аж, ахуйн нэгжийг шалгасан юм бэ. Тоогоо ойлгомжтой ирүүлээч ээ. Хоёр өөр тоо яриад байх юм. Татварын ерөнхий газар өөр юм яриад, прокурор нь өөр тоо хэлээд байх юм"
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
Төр төмөр нүүрээ ч гаргадаг,бас өршөөдөг байх ёстой. Их хурал болгон дээр өршөөл үзүүлэх асуудлыг ярьдаг болж. Өршөөлийн хуулийн лобби явагдаад байна гэж харж байгаа. Ардын нам акул компаниуд ч байгаа.
Эдийн засгийн өршөөлд хамрагдах хамгийн том мөнгөний тоо хэд вэ. Компанийн нэрийг дурдаад яах вэ, тоог нь хэлээч. Эдийн засгийн өршөөл, луйвар, гэмт хэргийн асуудлыг дахиж өршөөх асуудлыг яримааргүй байна. Та нэг мөнгөний тоо хэлээч.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
"Эдийн засгийн өршөөлийн хууль их чухал. Нэрнээс нь болоод байна уу, үгүй юу. Гишүүдийн ойлголцол өөр байх юм. Эдийн засаг хүндэрснээс бодоод татвараа төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх юм гэж ойлгоод байгаа шүү дээ. Татварын орчин сайжрах юм байна гэж ойлгогдож байгаа"
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
"Энэ бол энэ Засгийн газрын хууль. УИХ энэ хуулийг ямар ч байсан хэлэлцэх, эсэхээ шийдэхгүй бол хүлээлт үүсгээд аж, ахуйн нэгжийн тушаах татвар доголдоод эхэлж байна. Хэрэв ингээд шийдэхгүй бол буруу дохио өгөөд байна. Сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг ил гаргах нь аль ч засгийн газарт хийх ёстой ажил мөн.
Татварын байгууллагаас гаргаж байгаа тоо, прокурорын байгууллагаас гаргаж байгаа тоо өөр байна вэ гэвэл энэ дохио. Хуулийн байгууллагууд том мөнгөтэй компанийг шалгадаг. Энэ нь аж ахуйн нэгжид дарамт үүсгэж буйг үгүйсгэхгүй. Одоо бол дурын аж ахуйн нэгжийг шалгах боломжтой байгаа"