Хуулийн төслийг цахим хэрэгслээр хэлэлцүүлдэг болно
УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ тухай хэлэлцлээ
2015.05.21

Хуулийн төслийг цахим хэрэгслээр хэлэлцүүлдэг болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанар "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан юм.

Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр байнгын хороо хуульчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид болон Хуульчдын холбооны төлөөллийг оролцуулан 4 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс давхардсан тоогоор 100 гаруй санал гарсныг ажлын хэсэг болон байнгын хороогоор авч хэлэлцсэн. Мөн хуулийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн саналын томьёоллыг нэгбүрчлэн хэлэлцэж шийдвэрлэсэн талаар байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байна.

УИХ-ын гишүүн Л.Болд

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин

Ингээд Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.