Худалдааны салбар хуультай болно
Бөөний худалдааны зөвшөөрлийг орон нутаг олгоно
Монгол Улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон болсон. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл дотооддоо худалдааны бодлогоо зангидах хууль эрх зүйн орчингүй явж ирсэн.
1990 онд чөлөөт эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш энэ салбарт гадна дотнын хамтын ажиллагаа илт нэмэгдсэн. Гэвч худалдааны харилцаан дахь ойлголт, гадаад, дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх, үүрэг зэрэг асуудал тодорхой хуулийн нэгдсэн зохицуулалтгүй бай- саар ирсэн юм. Тэгвэл энэхүү харилцааг зохицуулах эрх зүйн орчин шаардлагатай гэдгийг салбарын яамныхан хэлж байна. Тиймээс Худалдааны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлээд байна.
Хуулийн төслийн талаар мэдээлэхийн өмнө эхлээд зарим нэг статистик тоог дурдъя. Манай улс өнгөрсөн оны байдлаар дэлхийн 139 оронтой худалдаа хийж, нийт бараа эргэлт 11,0 тэрбум ам доллараар хэмжигдсэн. Үүнээс экспорт 5.77 тэрбум, импорт 5.23 тэрбум ам долларт хүрээд байгаа юм. Худалдааны салбар 2013 оны байдлаар ДНБ-ий 17.4хувийг бүрдүүлж, энэ салбарт 130 гаруй мянган хүн ажиллаж байгаа аж.
Харин худалдааны хяналтын чиглэлээр хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзвэл Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай байна. Мөн 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг нь илэрнэ. Энэ нь бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой.
Тэгвэл нь 11 бүлэг, 35 зүйлтэй байхаар боловсруулсан Худалдааны тухай хуулийн төслөөр гадаад, дотоод худалдааны төрөл, уг худалдааг хийгчдэд тавих шаардлага, төлбөр тооцоогоо хэрхэн хийх, төрөөс гадаад худалдааг яаж дэмжих талаар тусгажээ.
Юун түрүүнд гадаад худалдааг тарифын болон тарифын бус аргаар хийх аж. Хэрэв тарифын аргаар худалдааг хийхээр болсон бол Гаалийн болон гаалийн татварын тухай хууль тэнд үйлчлэх юм байна. Түүнээс гадна импортын бараа хэт өссөн, дэмпингийн үнэтэй, татаастай бараа импортолсон бол гаалийн татварыг нэмж тооцно. Хэрэв төлбөрийн тэнцэл алдагдсан тохиолдолд мөн татварын хэмжээг нэмэх байдлаар зохицуулалт хийжболох аж.
Харин тарифын бус хязгаарлалтыг үндэсний аюулгүй байдлыг хангах эсхүл олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс хийж болохыг хуульд Тусгаж өгчээ.
Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл дотооддоо худалдааны бодлогоо зангидах хууль эрх зүйн орчингүй явж ирсэн
Дотоод худалдааны хувьд бөөний болон жижиглэн гэсэн хоёр хэлбэрээр авч үзэх бөгөөд бөөний худалдааг хаана эрхлэхийг аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоох юм байна. Ингэхдээ хүн амын нягтаршил, дэд бүтэн болон холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэнэ. Дээр нь хувийн хэвшлийн саналыг ч харгалзахаар тусгажээ. Мөн бөөний худалдааны газарт жижиглэн худалдаа явуулахыг хориглоно.
Түүнээс гадна гарал үүсэл тодорхойгүй, стандартын шаардлага хангаагүй эсхүл стандарт тэмдэглэгээ шошгонд хийгдээгүй, зураасан кодгүй, үйлдвэрлэгч нь хүсэлт гаргасан бол тухайн барааг зах" зээлээс эргүүлэн татах юм байна.
ХУДАЛДААНЫ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛД:
-
Худалдааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч эсвэл эрх бүхий хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ноогдуулна.
-
Худалдааны цахим санд бүртгүүлээгүй хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20- 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, иргэнийг хөдөлмөрийн хөлс- ний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно. Энэхүү зөрчлийг давтан гаргав^л үйл ажиллагааг нь 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
- Гадаад худалдаа эрхлэгчид гадаад улсын иргэн, хуулийн этгээдтэй худалдааны гэрээ байгуулаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэг- дүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно. Зөрчлийг давтан гаргавал үйл ажиллагааг нь 2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
- Бөөний худалдаа эрхлэгчид стандартын шаардлага хангасан газарт үйл ажиллагаа явуулаагүй бол хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, энэхүү зөрчлийг давтан гаргавал үйл ажиллагааг нь нэг жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.