Хямрал жинхэнэ утгаараа хаалга тогшиж байна
Монголын улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдээлэл хйилээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн болон МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэлсэн үг.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Газрын тосны үнэ их буурсан. Газрын тосны орлого биелэгдэхгүй гэж байна. Хэдэн хувиар орлого тасрах вэ. стэндбай хөтөлбөрийн талаар их ярьж байна. Өмнө нь жил гаран болоод гарсан. Одоо харин хямрал жинхэнэ утгаараа хаалга тогшиж байна. Орвол хурдан гарч чадах уу. Улс орнууд аль болох орохгүй байхыг хичээдэг. Албан ёсоор хүсэлтээ ЗГ гаргасан юмуу?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Таныг хэн томилсон бэ. Та болон таны ЗГ-ын гишүүд УИХ-ын ажлыг хүндэтгэхгүй байна. УИХ-ых хараат бус байдалд эрээ цээргүй халдаж байна. Нөхцөл байдлыг яагаад санаатайгаар доройтуулаад байна. Сангийн яамаа МАН-д өгснөөс болоод байна уу.