Дархан-Уул аймаг
2014.01.14

С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар архины эсрэг нэгдэв

Дархан-Уул аймгийнхан архины эсрэг нэгдэцгээж байна.

Хувиараа хөдөлмөр эрхэлдэг долоон залуу нэгдэж "Бид гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа" ТББ-ыг байгуулж архины эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэд эхний ээлжинд архинаас гарах чин хүсэлтэй иргэдийг тусгай сургалтанд хамруулж, сэтгэл заслийн эмчилгээ хийж байгаа аж.

Тэд өнөөдөр Орхон аймгийг зорьж "Архигүй цагаан сар" тэмдэглэх уриалгаа хүргэхээр болжээ. Эдгээр залуус дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар очиж, энэхүү үйл ажиллагааг нь бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.