Шударга ес тогтооход хэдэн төгрөг хэрэгтэй вэ
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр МАН-ын гишүүд үндсэн чиглэлийг огцорсон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үндэслэн боловсруулсан. Хамтарсан Засгийн газрын эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр дээр үндэслэн дахин боловсруулж оруулж ирэх ёстой гэсэн байр суурьтай байлаа.
Мөн Л.Энх- Амгалан гишүүн “Үндсэн чиглэлд валютын ханш хэд байх, ажилгүйдлийн төвшинг яаж бууруулах гээд тоо баримт нь тодорхой байх хэрэгтэй. Манай улсын зээлжих эрх буурсаар байна. АНУ-ын Элчин сайд “2016 он хүртэл Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж болохгүй. Хэрвээ энэ хугацаанд хөрөнгө оруулалт хийвэл эрсдэлтэй” гэж хэллээ. Элчин сайдынх нь үг АНУ-ын Засгийн газрын байр суурь гэж ойлгож байна” гэж хэлсэн нь гишүүдийн дунд ширүүн маргаан дагуулав.
“Гадны хүний тэнд хэлсэн үгийг олон нийтэд зарлалаа” гэж Д.Эрдэнэбат гишүүн түүнийг буруутган гурвалжин, дөр- вөлжин хэрүүл болов. Түүнчлэн Байнгын хорооны хурал дээр асуудлаа танил- цуулах Засгийн газрын гишүүн, хариуцсан салбарын сайд ирээгүй, Монголбанк, Сангийн яамны хоорондын харилцаа холбоо муу, мэдээлэлгүй байсан нь гал дээр тос нэмлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.
С.Бямбацогт: Үнэн үг хатуу ч үйлд тустай гэсэн үг байдаг. Бид хатуу 'боловч үнэн үгийг сонсч өмнөх алдаагаа засаад, бодлогоо зөв болгоод явах хэрэгтэй. Уг нь өнөөдөр 2016 онд Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн бодлого ярьж байна. Эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал хүнд байгаа. Гэтэл асуудлыг хэлэлцэж байгаа байдал бодлогогүй, урьдын алдаагаа давтсан хэвээр байна. Засгийн газарт хамтарсан гэдэг нь алдааг хэлэхгүй байна гэсэн үг биш.
Цаашдаа өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Хэрэгжүүлэх боломжгүй мөрийн хөтөлбөр дээр үндэслэн үндсэн чиглэл оруулж ирж байгаа нь хариуцлагагүй зүйл. Үндсэн чиглэлийг эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол дээр тулгуурлан батлах ёстой. Нэмж хэлэхэд, үндсэн чиглэлийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцдэг. Төсвийн хүрээний Мэдэгдлийг Төсвийн байнгын хороо хэлэлцдэг. Энэ хоёр дээр тулгуурлан ирэх оныхоо төсөв мөнгөний бодлогыг баталдаг. Харин төсвийг Төсвийн байнгын хороо хэрэлцдэг.
Үүнээс болоод Монгол Улсын бодлогын бичиг баримтууд хоорондоо уялдахгүй байна. Үндсэн чиглэлийг батлаад л орхидог. Үүнийг өөрчилж хяналт тавьж,хариуцлагатай болгоё гэж олон жил ярьсан ч чадахгүй байна. Энэ мэт алдаа бидэнд байгаа. Тэгэхээр асуудлаа цогцоор нь харж алдаагаа засаад явъя. Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдаж байж эдийн засгийн хямралаас гарна. Тиймээс энэ үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаа юм. Монголбанктай ярилцаж, эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөртэй уялдуулж оруулж ирэх хэрэгтэй.
Л.Энх-Амгалан: Жил бүр нэг ийм үндсэн чиглэл баталдаг гэсэн ойлголттой байж болохгүй. Гишүүдээс янз бүрийн санал гардаг ч ажил хэрэг болохгүй байна. Үндсэн чиглэлээр 2016- 2017 оны эдийн засгийн хамгийн гол тоонуудыг ярьж байна. Гадны хөрөнгө оруулагчид үүнийг харж байгаа. Иргэд, бизнес эрхлэгчид ч бизнесийн төсөөллүүдээ хэр зөв хийж байгааг, валютын ханш хэд байх, ажилгүйдлээ яаж бууруулах бол гэж хүлээж байна. Гурван сая иргэнд хамаатай тоонуудад хариуцлагатай хандъя. Инфляци, ажилгүйдэл, ханш бодитой байх ёстой. Нөгөө талаас энэ тоонууд биелэхгүй бол эдийн засагт ямар эрсдэл учрахыг ярих ёстой. УИХ эдийн засгаа эрчимжүүлэх, эдийн засгийн хэмнэлтэд шилжих ёстой гэж тогтоол баталсан. Үүнийг тусгасан юм уу.
Олон улсын валютын сангийн зөвлөмж гарсан, бид зөвлөмжийг хүлээж авах ёстой. Тэд эдийн засаг мөнгөний бодлого сул байна, төсвийн реформ хий гэж байгаа. Монголбанк Засгийн газрын өмнүүр орж ажлыг нь хийгээд байна гэж шүүмжлээд байна. Ийм бодит санал зөвлөмж хэлээд байхад бид тусгах ёстой. Мөн Хятад, Орос, АНУ- ын хэдэн триллионы эдийн засагтай Монголыг харьцуулж болохгүй. Ер нь үндсэн чиглэл боловсруулдаг аргачлалгүй байна гэж олон жил ярилаа. 2014 онд үндсэн чиглэлийг хэлэлцэж байх үедээ л аргачлалтай болъё, хэрэгжилтэд хяналт тавих хариуцлагын тогтолцоотой байя гэж байсан шүү дээ. ,
Ө.Энхтүвшин: 2014 оны үндсэн чиглэлийн биелэлтийг харлаа. Үүнд 114 арга хэмжээ авахаас 15 нь гуч, хоёр нь арван хувийн биелэлттэй. Бусад нь маш сайн биелсэн гэсэн байна. Ийм сайн хэрэгжсэн юм бол эдийн засаг яагаад ингэж муудсан юм. Тэгэхээр үндсэн чиглэлд заасан энэ заалт биелээгүй байна. Хариуцлагыг нь тэр сайд хүлээх ёстой гэж зааж өгөх ёстой байх.
Хоёрдугаарт, Ц.Баярсайхан гишүүний хэлсэн Эдийн засгийн яамтай байхыг дэмжиж байна. Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгахад би хэлж байсан. Хүн нь муу байж болно, гэхдээ бүтцийг нь тэр чигт нь алга болгож болохгүй. Үүнийг дараагийн удаа бодох ёстой. Гуравдугаарт, хөгжлийн гарцыг өрийн тааз нэмэгдүүлэх гэж та бүхэн харж байгаа юм байна. Тэгвэл хөгжих гээд байна гэж байгааг сонслоо.
Уг нь 58.3 болгоод өгчихсөн, дээр нь төрийн ба орон нутгийн өрийг хассан. Үүнээс нэг их наяд төгрөгийн боломж гарч байгаа. Ингээд байхад л бага байна гээд байдаг хандлага чинь салж өгөхгүй юм. Өөр арга зам байхгүй юм уу. Ерөнхий сайд нэгдүгээрт эдийн засаг, хоёр, гуравт ч эдийн засаг гээд байгаа. Бусад асуудлаа яах юм. Шударга ёсыг тогтооход хэдэн төгрөг хэрэгтэй юм. Мөнгөгүй бол юу ,ч хийж болохгүй юм уу.
Цалин тэтгэвэр нэмэх гэхээр мөнгөгүй нэмэхгүй, шударга ёс тогтооход бас мөнгөгүй болохгүй байна гэх. Боловсруулсан үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх л байх. Ямар Тавантолгойн гэрээ шиг хэлэлцэх эсэхийг нь шийдэхээр ажлын хэсэг гаргалтай биш. Ажлын хэсэг байгуулж сайжруулаад явах байх. Манайх чинь одоо дэлхийд байхгүй юм хийж байна шүү дээ. УИХ-аар заавал хэлэлц гэж шахчихаад өргөн барихаар нь хэлэлцэх эсэхийг нь шийдэх ажлын хэсэг байгуулчихаж байна. Дэлхийд лав ийм юм байхгүй.
Ц.Баярсайхан: Үндсэн чиглэлийг хэлэлцэхдээ нөхцөл байдалдаа тулгуурлах ёстой. Дэлхийн эдийн засаг муу байна. Өнгөрсөн жил Хятадаас өөр эдийн засаг нь өсөлттэй байсан улс бараг байхгүй. Ийм үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт таван хувьтай байгаа нь бага тоо биш. Ийм цаг үед улстөржилгүй эдийн засгийн байдалдаа дүн шинжилгээ хийж бодитоор дүгнэж цаашид яах вэ гэдгээ тогтож авахгүй бол байдал улам хүндэрнэ. Байдал муу байгааг хэлэхэд амархан. Үүнийг засах, анализ хийдэг бидний ур чадвар, мэргэжлийн байгууллагын санаачилга муу байна. Ер нь парламент эдийн засаг, нийгмийн асуудалдаа анхаарал тавихгүй байгаа. Хоосон шүүмжилж, гадны хүний үгээр дөрөөлж улс орноо муулдаг байдал бидэнд тохирохгүй.
Эдийн засгийн үндсэн чиглэлээ хавар, мөнгөний бодлогоо намар ярьдаг. Үүнийг хамтад нь ярьдаг болох хэрэгтэй. Жил жилдээ биш гэхэд дөрвөн жилийн зорилтоо нэг ярьдаг байхгүй бол , болохгүй байна. Үүнээс гадна Эдийн засгийн яамаа татан буулгаж эДийн засгийн асуудлыг Сангийн яам хариуцаж байгаа нь буруу. Монгол Улс эдийч засгаа хэдэн жилээр түрүүлж хардаг байгууллагатай байх хэрэгтэй. Нэг яамны хавсарга болгосноор ажил явахгүй байна. Гишүүд ийнхүү үг хэлж дууссаны дараа санал хурааснаар эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр боллоо. Мөн ажлын хэсэг гар- гаж, АТлейхан гишүүнээр ахлуу- лахаар шийдвэрлэлээ.