“Ногоон хашаа” төслийг 97 дугаар сургуульд үргэлжлүүлэв
“Үн­дэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн дарга Б.Саранчимэг
2015.05.06

“Ногоон хашаа” төслийг 97 дугаар сургуульд үргэлжлүүлэв

Эрүүл экологийн тэнцвэрт орчинг бий болгох зорил­го­той “Нэг гэр бүл-Нэг төгөл” хө­төлбөрийн “Ногоон хашаа” төсөл энэ сарын 04-нд нээлтээ хийсэн билээ. “Ногоон хашаа” төсөл нь 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл нийт дөрвөн үе шаттайгаар хэрэг­жих бөгөөд нийслэлийн нутаг дэвс­гэрт 30  гаруй мянган мод суул­гаж, арчлан ургуулах, ойр орч­ны ногоон байгууламжийг нэ­мэг­дүүлэх зорилготой. 

Тэгвэл төс­лийн ажлын нээлт ХӨСҮТ-өөс эхэл­­сэн бөгөөд “Ногоон хашаа” төс­лийн хүрээнд ХӨСҮТ-ийн 2175 м2 төв талбайд 1740 шар хуайс, 250 хайлаас, 40 монос, 50 улиасыг тарь­лаа. Тэгвэл өчигдөр нийс­лэ­лийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуульд төслийн ажил үргэлжилсэн юм. Төслийн хү­рээнд байгууллагуудыг ногоон ха­шаатай болгосноор зөвхөн эко­логийн тэнцвэрт байдлыг хан­гахаас гадна олон чухал үүрэг гүй­цэтгэх учиртай. 

Тухайлбал, дуу чимээг бууруулах, орчиндоо ду­лаан уур амьсгал бүрдүүлэх, тоос­жилт, утаа тортог зэргийг шин­гээх, хүчилтөрөгч ялгаруулах гэх мэт олон чухал үүрэгтэй би­лээ. “Ногоон хашаа” төсөл нь нийслэлийн хэмжээнд үйл ажил­лагаа явуулж буй Ерөнхий бо­ловс­ролын сургууль, цэцэрлэг, эм­нэл­гүүд болон аж ахуйн нэгж гэ­сэн нийт 16 байгууллагыг хам­руулахаар төлөвлөөд байгаа ажээ. 

Харин 97 дугаар сургуульд бол­сон төслийн ажлын нээлтэд “Үн­дэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн дарга Б.Саранчимэг, 97 ду­гаар сургуулийн захирал Д.Мөнх­бат болон төслийг хамт­ран хэрэгжүүлэгч “Галсан” сан болон “Ми­ка Монгол” ТББ-ын төлөө­лөл, сургуулийн багш, сураг­чид оролцсон юм. Энэ өдөр 900 хай­лаас, 780 ширхэг шар хуайс, 10 мо­нос, 15 улиасыг тарьлаа  Төслийг хэ­рэгжүүлэгч байгууллагууд эх­ний гурван жилийн хугацаанд тарь­сан модныхоо усалгаа, арчил­гаа, харуул хамгаалалтын ажлаа бү­рэн хариуцахаар гэрээ хийх бө­гөөд сар тутамд хяналт тавин зөв­лөгөө өгч ажиллахаар болжээ.

Б.Саранчимэг: Мод ургуулна гэдэг хүүхэд арчлахтай адил

/“Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”-гийн захирал/

-“Ногоон хашаа” төслийг ямар учраас хэрэгжүүлэхээр бол­сон бэ?

“Нэг гэр бүл-Нэг төгөл” хө­төлбөрийн хүрээнд “Ногоон ха­шаа” төслийг хэрэгжүүлж эхлээд бай­на. Энэхүү төсөл хэрэгжсэнээр эко­логийн боловсролд хувь нэмэр болохоос гадна экологийн тэнцвэрт байдалд бодит хувь нэмэр оруулах үүднээс энэхүү хөтөлбөрийг хэ­рэгжүүлж байна. Мод тарихын ач хол­богдлыг илүү ойлгож, эргэн тойр­ны аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүст орчноо моджуулж ногоон байгууламж бий болгох сэдэл тө­рүүлэх гэх мэт олон зорилготой. Мэдээж нийслэлийн иргэд маань өөрсдөө хувь нэмрээ оруулж, гар бие оролцож, арчилж ургуулах нь илүү ач холбогдолтой.


-Цаашдаа ямар газруудад энэ төслөө хэрэгжүүлэхээр ажил­лаж байна вэ?

Б.Саранчимэг: Мод ургуулна гэдэг хүүхэд арчлахтай адил

"Ногоон хашаа” хөтөлбөр дөр­вөн үе шаттайгаар хэрэгжинэ. Бид­ний төслийн нээлт Монголын то­­моо­хон эрүүл мэндийн байгуул­лага бо­лох ХӨСҮТ-өөс эхэлсэн. Харин өнөөдөр 97 дугаар сургууль дээр үргэлжилж байна. Үүнээс гадна гу­равдугаар амаржих газар дээр үйл ажиллагаа маань өргөжөөд, модоо та­риад явна. Бидний төслийг хамт ол­ноороо дэмжиж ажиллаж бай­гаад үнэхээр их баярлаж байна. 

-Төслийг ямар байгууллагууд хамт­ран хэрэгжүүлж байгаа вэ?

Энэхүү төслийг “Галсан сан”, “Мика Монгол” ТББ, “Үндэсний цэ­цэрлэгт хүрээлэн” хамтран хэ­рэг­жүүлж байна.Мод ургуулна гэ­дэг хүүхэд арчлахтай адил. Тийм ч уч­раас хүүхэд багачууд маань мод тарих, ургуулах, арчлах ажлыг чин сэтгэлээсээ хийнэ гэдэгт итгэлтэй байна. 

-Төслийн үр дүнгийн талаар? 

“Ногоон хашаа” төсөл өөрөө “Нэг гэр бүл - Нэг төгөл” гэдэг то­моохон хөтөлбөрийн хүрээнд хэрэг­жиж байна. Цаашлаад иргэ­дийн­­хээ боловсролд, байгалийн тэнц­­вэрт байдлыг хангахад то­дор­хой хэмжээний хувь нэмрээ оруул­­на гэж харж байна. Ер нь али­ваа ажил үр дүнтэй байх учир­тай. Тиймээс үйл хэргээрээ нэг­дэж, нэг зорилготой олон хүмүүс хам­­тарч хотын хөгжилд хувь нэм­­рээ оруулж байна. Өөрөөр хэл­бэл, иргэд маань ая тухтай ор­чинд чө­лөөт цагаа зөв боловсон өнгө­рүү­­лэхэд л төслийн зорилго оршиж байна.  

Д.Мөнхбат: Сурагчиддаа түшиглээд ногоон хашаагаа улам өргөжүүлнэ 


/97 дугаар сургуулийн захирал/

Жил бүрийн хавар, намрын ули­ралд Ерөнхийлөгчийн зарлигаар бид мод тарьдаг болсныг хүн бүхэн мэ­дэж байгаа. Харин өнөөдрийн энэ­хүү үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Галсан” сан “Мика Монгол” ТББ-аас манай сур­гуулийг сонгон 1000  гаруй ширхэг мод бут тарих “Ногоон хашаа” төс­лийг хэрэгжүүлж байна. 

Энэ тө­сөл ганцхан манай сургуульд хэрэг­жих­гүй. Олон газар хэрэгжих төс­лийн хүрээнд эко орчин бүрдүүлэх но­гоон хашаа бий болгох зо­рил­готой. Энэ удаагийн арга хэм­жээнд манай сургуулийн багш нар болон “Эко клуб”-ын хүүхдүүд хамт­ран ажиллаж байна. Мод суул­гахаас илүүтэй тарьсан мод бу­таа хамгаалах ажил нь хамгийн чу­хал байдаг. Бидний зүгээс эцэг,  эх, хүүхэд багачуудад мод тарих, ур­гуулах нь ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгуулж, хайрлаж хам­гаалж байх талын ажлыг хийж бай­на. 

Ту­хайлбал, сургуулийн захирал ах­лаад сургалтын менежер нарийн бичгийн даргаар ажиллаж нэг багш хариуцан зургаан сурагч буюу нийт есөн гишүүнтэй “Эко бүлэг” байгуулах журам гарсан байгаа. Энэ хүрээнд манай сургууль “Эко бүлэг”-ийг байгуулсан. Тиймээс эд­гээр сурагчиддаа түшиглээд но­гоон хашаагаа улам өргөжүүлэх бол­но.

Зургыг ММINFO  сайтаас...