Талх, гурилан бүтээгдэхүүний сургалт болж өнгөрлөө
Монголын Хүнсчдийн Холбоо
Монголын Хүнсчдийн Холбооны дэргэдэх “Талх, гурилан бүтээгдэхүүний мэргэжлийн зөвлөл”-өөс үйлдвэрлэгчдэд зориулж 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны хооронд 4-6 төрлийн талх, 3-5 төрлийн нарийн боов, бялуу үйлдвэрлэх технологи, жор найрлага, түүхий эд бүтээгдэхүүний онцлог шинж чанарын талаар мэргэжлийн багш онол, дадлагын хичээлийг удирдан явууллаа.
Сургалтыг БНХАУ-ын Талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Анжел Ийст компанитай хамтран зохион байгуулах гэж байна. Нийт сургалтын төлбөр-МХХолбооны гишүүн байгууллагаас оролцох оролцогчид 75 000 төгрөг, гишүүн бус байгууллага, хувь хүн 150 000 төгрөг. Сургалтын төлбөрт өдрийн хоол, цай, багшийн хөлс, сургалтад хэрэглэх түүхий эд материал зардал багтсан болно.