Цаашид татварын асуудлаар “Рио тинто”-гийн өмнө үргэлж буулт хийх жишиг тогтлоо
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.04.16

Цаашид татварын асуудлаар “Рио тинто”-гийн өмнө үргэлж буулт хийх жишиг тогтлоо

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ховд аймагт ажиллаж байгаа аж. Тэрбээр Ховд аймгаас “Рио тинто”-гийн асуудлаар мэдэгдэл хийлээ.

С.Ганбаатар гишүүн мэдэгдэлдээ “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Рио тинто”-той эвлэрлийн гэрээ гэгч үг дуугүй бууж өгөх тулган шаардалтын бичигт гарын үсэг зурлаа. Энэ бичигт татварын шударга албан хаагчид, төрийн албан хаагчдын олон жилийн хөдөлмөр 130 сая долларыг “Рио тинто”-гоос авах ёстой байснаа буулт хийж байна.

Энэ цаашид татварын тал дээр бид “Рио тинто”-гийн өмнө үргэлж буулт хийнэ гэсэн жишиг тогтож байна. Таван тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтыг хоёр тэрбумаар хэтрүүлчихээд байсан. Үүнийг бид тогтоочихсон байсан. 1.4 тэрбум долларыг нэмээд ямар ч баримтгүйгээр “Рио тинто” дур мэдэн хууль зөрчиж зарцуулсан байсан” хэмээн дурджээ. Түүний мэдэгдлийг хүргэе.