Чингэлтэй дүүргийн 132-р үүрийнхэн 90 бүтээлч ажил хийнэ
Энэ сарын 27 –нд болох Нийслэлийн МАН-ын байгууллагын 90 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийн МАН-ын 132 дугаар үүрийн хамт олон 90 бүтээлч ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Тус үүр нь 252 гишүүнтэй. Тэд Үндсэн хуулийн өдөр, Эх орончдын өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Зэвсэгт хүчний ой зэрэг тэмдэглэлт өдөр, баярыг тохиолдуулан хэлэлцүүлэг, ярилцлага өрнүүлсэн байна. Тухайлбал, “МАН бол Үндсэн хуулийг боловсруулагч, хэрэгжүүлэгчид юм”, “МАН Монголын нийгмийн удирдагч хүчин байсан”, “МАН эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн” зэрэг хэлэлцүүлэг өрнүүлж, “МАН ба Ахмадууд”,” МАН ба Залуучууд” өдөрлөгийг зохион байгуулсан байна.
Мөн 9 залуу гишүүнээр эгнээгээ өргөтгөжээ. Удахгүй болох ойдоо зориулж хийж байгаа ажлуудаасаа тус үүрийн дэд дарга Л.Буянт, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйд товч танилцуулаад гишүүдийнхээ мөнгөн хандивыг гардууллаа. Л.Буянт гуай улс төр судлаач мэргэжилтэй,1983-1990 онд хотын намын хороонд лектор хийж байсан, одоо ЧД-ийн 132-р үүрийн дэд даргаар ажиллаж байгаа аж.