МАН-ын ахмадууд эсгий хотоос өнөөдрийн их хотыг бүтээн босгосон
Монгол Ардын нам
2015.04.09

МАН-ын ахмадууд эсгий хотоос өнөөдрийн их хотыг бүтээн босгосон

Хотын хөгжлийн түүхэн хугацааны амжилт ололт, алдаа дутагдал бүхэнтэй нийслэлийн МАН-ын хорооны түүх хамт бичигдэн он цагийн хуудаснаа үлджээ. Нийслэлийн МАН-ыг үүсгэн байгуулсны 90 жилийн ой энэ сарын 27-ны өдөр тохиох юм. Ойгоо угтаж нийслэлийн МАН түүхээ таниулах, цаашдын хөгжлийн ажлаа төлөвлөх 26 хоногийн аяныг зохион байгуулж байгаа билээ.

Тусгаар тогтнолын талбайд нийслэлийн МАН үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн нээлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо. Нээлтэд нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, дэд дарга Д.Энхтөр, дэд дарга Л.Халтар, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Баатарзориг, НИТХ- ын төлөөлөгч Д.Авирмэд, НИТХ- ын төлөөлөгч, бүлгийн дэд дарга Н.Гантөмөр, МАН-ын хорооны тэргүүлэгч Г.Ганбаяр, Б.Саранчимэг, МАН-ын хяналтын дарга О.Оюун, МАН-ын Нийгмийн ардчилал, Монголын оюутны холбооны дарга Х.Алтаншагай, НАМЭХ- ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа болон Улаанбаатар хотын дүүргүүдийн МАН-ын хорооны дарга, төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, гадаад, дотоод бодлогыг Монгол Улсынхаа хөгжлийн бодлоготой уялдуулж ирсэн хамгийн ууган, зууны манлай улс төрийн хүчин юм. Та бид намаараа бахархах ёстой.

Хэдийгээр өнөөдөр хүн төрөлхтний хөгжлийн түүх, чиг хандлага өөрчилж, хөгжлийн хурдац нэмэгдэж байгаа боловч Монгол Улс өөрийнхөө түүхийг өөрсдөө хайрлаж хамгаалж, авч явах ёстой юм. МАН- ын мянга мянган гишүүн ялангуяа энд сууж буй ахмад буурлууд, эмэгтэйчүүд та бүхэн эрдэм, мэдлэг, авьяас чадвар,сэтгэл зүрхээ энэ улсын хөгжлийн төлөө зориулсан учраас өнөөдөр бид ирээдүйдээ ийм сайхан хотыг бэлэглэж чадсан юм" гэлээ.

Мөн энэ үеэр Налайх дүүргийн МАН-ын дэд дарга С.Батжаргал “Налайх дүүргийн хувьд энэ сарын 22-нд нийслэлийн МАН-ын 90 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулна. Энэ өдрийг угтсан маш олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдсан нийслэлийн хурлаар Налайх дүүргийг Налайх хот болохоор шийдвэрлэсэн. Энэ сайхан баярт ,үйл явдлыг нийслэлийн намын 90 жилийн ойн баяртай давхцуулан тэмдэглэж байгаадаа бид баяртай байна.

Дүүргийн иргэдийн хурал, нийслэлд сонгогдох төлөөлөгчдөө энэ дөрөвдүгээр сард багтааж тодруулна. Үүнтэй холбоотойгоор үүр бүрт олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Үүр бүрээс нэр дэвших боломжтой хүмүүсийг судалж, тодорхой шалгуур тавьж Налайх хотынхоо төлөөлөгчийг сонгоно.

Нийт МАН-ын гишүүд, дэмжигчид, журмын нөхдөдөө баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.Түүнчлэн уг үйл ажиллагаанд “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амараа, Ардын дуу бүжгийн чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунжаргал, “Гурван бүдүүн” хамтлаг, дуучин Бондгор, Соёлын тэргүүний ажилтан дуучин н.Болор, дуучин Г.Батбаатар буюу /ВХ/ зэрэг урлаг соёлынхон уран бүтээлээ өргөн барив.

Мөн нийслэлийн дүүргүүдийн МАН-ын гишүүд гар урлалын бүтээлээ дэлгэн сонирхуулж, нийслэлийн МАН-ын 90 жилийн ойд зориулсан баярын мэндчилгээний гарын үсгийг цагаан даавуун дээр иргэд, дэмжигчдээр бичүүлж байв.

XX зуунд шинэ Монгол Улсыг байгуулж, эх орныхоо улс төр, нийгэм эдийн, засгийн хөгжилд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн улс төрийн ууган хүчин болох МАН-ын нийслэлийн намын хорооныхон түүхэн их ойгоо угтаж хийж буй мэргэжлийн өндөр төвшинд үнэн түүхийг өгүүлсэн баримтат кино бүтээх, дурсамж ном туурвих, ойн хүндэт медаль, бэлэг дурсгалын зүйлийн эх загварыг боловсруулах зэрэг үндсэн ажлууд дуусах шатандаа яваа бөгөөд ойн хүрээнд зохиох уралдаан тэмцээний удирдамжууд бэлэн болсон байна.