Онол практикийн бага хурлаас гаргасан зөвлөмж
2015.04.09

Онол практикийн бага хурлаас гаргасан зөвлөмж

“МОНГОЛ УЛСАД ТӨМӨР БЕТОН ГҮҮР БАРЬЖ ЭХЭЛСНИЙ 50 ЖИЛИЙН ОЙ”-Д ЗОРИУЛСАН ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРЛААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

2015 оны 03-р сарын 20-ны өдөр     Улаанбаатар хот

Монгол улсад төмөр бетон гүүр барьж эхэлсний 50 жилийн ойг тохиолдуулан Зам, тээврийн яам, “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” УТҮГ, Монголын авто замчдын холбоо, Гүүр барилгачдын холбоо, Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг хамтран салбарын төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагуудын 100 гаруй төлөөллийг хамруулсан онол практикийн хурал зохион байгуулав.

Онол практикийн хуралд оролцогсод хурлаар хэлэлцсэн асуудлуудыг нэгтгэн дүгнэж, Монгол улсын гүүрийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр салбарын байгууллагууд дараах асуудлаар хамтран ажиллах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

1. Гүүр барилгынчиглэлээр дагнасан онол практикийн хурлыг 3 жил тутам зохион байгуулж хэвших;

2. Гүүрийн инженер, судлаачдын судалгаа болон туршилтын ажлыг бодлогоор дэмжих, судлаачдыг алдаршуулах, эрдэм судлалын төсөлт ажлын санхүүжилтийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг салбарын яамтай хамтран тогтмол зохион байгуулах;

3. Гүүрийн барилга, засварын хяналтын зөвлөх үйлчилгээ, зохиогчийн хяналт, мэргэжлийн хяналт, дотоод хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, захиалагч, гүйцэтгэгч, зургийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах;

4. Гүүрийн инженер техникийн ажилтнууд, ялангуяа гүүрийн барилга, засварын хяналтад ажилдаг инженерүүдийн тасралтгүй сургалтын тогтолцоог бий болгох, инженерүүдийг талбайн сургалтад тогтмол хамруулах, дадлагажуулах ажлыг “Монголын авто замчдын холбоо” болон “Гүүрийн барилгачдын холбоо” хамтран хариуцаж зохион байгуулдаг байх;

5. Гүүрийн мэргэжлээр гадаад дотоодод суралцагчдын тоог нэмэгдүүлэх, замын болон өөрийн чин хүсэлдээ хөтлөгдсөн бусад мэргэжлийн инженер техникчдийгдэмжиж хурдавчилсан хэлбэрээр гүүрийн инженер, техникчээр мэргэшүүлэн сургах, тэднийг хөхүүлэн дэмжих, оюутан, судлаач, инженер техникийн ажилтнуудад зориулсан төрөлжсөн сурах бичиг, гарын авлага гаргах ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулах;

6. Улсын хэмжээндашиглагдаж байгаа нийт гүүрүүдийн мэдээллийн боловсронгуй санг бий болгох, ашиглалтын түвшинг жил бүр тодорхойлж, засвар шинэчлэлтийн ажлыг цаг тухайд нь төлөвлөж, хэрэгжүүлдэх ажлыг Зам, тээврийн яамтай хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх;

7. 25 м-ээс дээш урттай гүүрийн зураг төсөл болон барилгын ажлыг авто замын ажилтай хамтад нь бус заавал тусад нь мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлдэг жишиг тогтоох, гүүрийн зураг төслийн ажлыг зөвхөн мэргэжлийн инженерээр хийлгэх шаардлагыг тавьж хэрэгжүүлэх;

8. Япон улсын Жайка байгууллагаас хэрэгжүүлсэн “Гүүрийн засвар арчлалтын чадвахийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд гаргасан нэр бүхий 3 гарын авлагын дагуу гүүрийн үзлэг хийх, дүгнэлт гаргахсургалтанд салбарын инженерүүд, засвар арчлалтын байгууллагын 100-аас доошгүй төлөөллийг үе шаттай хамруулж сертификат олгох;

9. Гүүрийн төлөвлөлт, барилга болон засварын нормуудыг шинэчлэн боловсруулах ажлыг үе шаттай зохион байгуулах.

Дээр дурьдсан асуудлуудыгшийдвэрлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг жил бүр салбарын дээд байгууллагуудад холбогдох шугамаар тайлагнаж, хамтын шийвэр гаргаж хэрэгжүүлж байхаар тогтов.

ХУРАЛД ОРОЛЦОГСОД