УИХ-ын гишүүн М.Сономпил
2015.04.08
Эрчим хүчний салбарын санхүүгийн байдал хүндхэн байна
Эрчим хүчний салбарын санхүүгийн байдал хүндэрсэн гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газар гаргаад байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд Аудитын байгууллагын дүгнэлттэй танилцлаа.
Үндэсний Аудитын байгууллагын шалгалтын дүнгээр эрчим хүчний салбар дахь төрийн өмчит 25 аж ахуй нэгжийн 18 сүүлийн жилүүдэд санхүүгийн алдагдалтай ажиллаж байгаа ажээ.
УИХ-ын гишүүн М.Сономпил:
Айл гэрүүдэд олгогдож байгаа цахилгаан эрчим хүчийг 70 төгрөг, аж ахуйн байгууллагууд 130 орчим төгрөгөөр олгож байгаа. Эрчим хүчний асуудалд яаралтай шийдэл хэрэгтэй. Энэ чиглэлээр нилээн олон удаа асуулга тавьж байсан.