Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх даалгаврыг өглөө
Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх даалгаврыг ерөнхий сайд өглөө. Тэрээр энэ асуудлыг шийдвэрлэхийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Барилга хот байгуулалтын яамны сайд Д.Цогтбаатар нарт даалгалаа.
Энэ бол Монгол улсад нийгмийн даатгал төлж байгаа хүн бүрт хамаарах мэдээ гэдгээрээанхаарал татаж байгаа юм.
Өнөөдөр ажил хийж байгаа хүн бүр ирээдүйд зарцуулах гэж тэтгэврийн даатгалын санд цалингийнхаа хувийг хадгалуулсаар байгаа. Гэтэл энэ цаасан дээр хий хоосон тэмдэглэл болж үлдсээр үе үеийн засгийн газар төсвийн нэг хэсэг гэж үзсээр өдийг хүрчээ.
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: Өнөөдөр Монгол банкны ипотекийн зээлээр баталгаажсан 2,1 орчим их наяд төгрөгийн үнэт цаас байгаа юм. Энэ үнэт цаасыг Засгийн газар бонд гаргах замаар бондыг Монгол банканд шилжүүлээд Монгол банкны үнэт цаасаар баталгаажсан 2,1 орчим их наяд үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активд ирүүлэх замаар энэ бодлогын ажлыг хэрэгжүүлнэ гэж харж байгаа.