Онлайнаар гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийг холбоно
B2B Mongolia компанийн үүсгэн байгуулагч, захирал И.Сэр-Одтой ярилцлаа.
-Та Mongolian Business Database төслийнхөө талаар товч танилцуулахгүй юу ?
Гол үйл ажиллагаа нь “Монголын бизнесийн зөвлөл” дээр “Монголын уул уурхай, ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сан” нэртэйгээр 2009 онд үүсгэн байгуулагдсан мэдээллийн санг техник, системийнх нь хувьд илүү шинэчлээд зөвхөн уул уурхай, ханган нийлүүлэгч гэж хязгаарлахгүйгээр Монголын бизнес мэдээллийн сан гэсэн нэртэйгээр төслөө хэрэгжүүлээд хагас жилийн хугацаа өнгөрч байна.
Зорилго нь монголыг чиглэсэн бизнес эрхлэгч, эсвэл эндээс тодорхой нэг бүтээгдэхүүнийг сонирхсон этгээд болон дотоодод байгаа компаниудыг хооронд нь холбох гүүр болох юм. Сайтын хувьд 26 ангилал бүхий онлайн платформ. Ингээд хэлэхээр зарим хүмүүс Хятадын Alibaba-тай андуураад ямар нэгэн зүйлийг зарж борлуулах тухай бодоод байдаг ч энэ нь хараахан тийм биш.
Google-ийн хайлтын системд Mongolian bussines гэсэн нэрээр хайхад хамгийн түрүүнд эрэмбэлүүлж байна.
Харин гутал, хувцас зарахаасаа илүү түнш хайж буй хоёр бизнес эрхлэгчийг хооронд нь холбогдох байдлаар ерөнхий зарчим явагдана. Өнөөдрийн байдлаар Дэлхийн 73 орнын компаниуд хүсэлтээ илгээж, чамлахааргүй амжилтыг гаргаад байгаа байна. Энэ маань ч Google-ийн хайлтын системд Mongolian bussines гэсэн нэрээр хайхад хамгийн түрүүнд эрэмбэлүүлж байна.
-Үнэ тарифны хувьд ямар вэ ?
Бидний хувьд хоёр хүнийг холбосноор ямар нэгэн ашиг авахгүй. Өөрөөр хэлбэл зочлоход болон хэн ч хэзээ ч хаанаас ч бүртгүүлэхэд үнэ төлбөргүй.
-Харин ашгийн хувьд ?
Харин илүү харагдах байдлаар буюу видео, реклам суртчилгаагаа тавихыг хүсвэл багцийн үнэлгээг бид санал болгоод тодорхой хэмжээний төлбөрийг төлөх юм.
Мэдээж төслөө хэрэгжүүлэхийн тулд дотоодод үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас дэмжлэг авсан. Жишээ нь Монголын бизнесийн зөвлөл, МҮХАҮТ, Хойд Америк бизнесийн зөвлөл, Британи монголын худалдааны танхим, Mongolian economic, Mining journel, Forbesmongolia зэрэг арав орчим байгууллагууд бий.
B2B Mongolia компанийн үүсгэн байгуулагч, захирал И.Сэр-Од
Тэд уг төслийн ерөнхий агуулга, үзэл санааг дэмжиж байгаа нь эдийн засгийн идэвхгүй үед бизнес эрхлэгчдийн харилцааг идэвхжүүлэх сонирхол байна гэсэн үг л дээ.
-Вэб хуудсанд элсэхэд тодорхой шалгуур бий юу ?
Байхгүй. Гэхдээ сайтад байгаа 26 сэдэвтээ нийцэж байгаа бол сайн. Хэрвээ үндсэн 25-даа багтахгүй бол “Бусад” гэсэн сэдэв рүү орох боломжтой. Харин янз бүрийн хуурамч бүртгэл гаргахгүй байхад бид үргэлж хянаж байдаг.
Магадгүй зүгээр нэг вебсайт хийсэн юм шиг харагдаж байгаа мэт боловч хамгийн гол нь Монголын талаар болон дэлхийн хэмжээнд болж буй бизнес эдийн засгийн сүүлийн үеийн мэдээллийг хамгийн түрүүнд албан ёсоор нь авах боломжтой юм. Түүнчлэн идэвхтэй тендерүүд болон ажлын байрны мэдээллийг тавьж болно.
-Компани болгон өөрсдийн мэдээллээ оруулах эрх бий юу. Эсвэл мэдээллээ оруулахдаа та бүхнээр дамжих хэрэгтэй юу ?
Бид админ гэдэг утгаараа өөрсдийн форматын дагуу оруулна.
-Ер нь монголын бизнес эрхлэгчдэд танай сайтыг хэр зэрэг хүлээж авч байна вэ вэ ?
Харьцангуй боломжийн түвшин танигдаад эхэлсэн. Ихэнхдээ фейсбүүкээр дамжуулан шинэ мэдээллээ хамгийн түрүүнд тавиад, түүгээрээ дамжуулж өдөртөө 30-40 хүн манай хуудсанд шинээр элсдэг. Үүнийг анзаараад байхаар хүмүүс төлбөртэй болон шар мэдээллээс дэндүү залхсан байгаа нь ажиглагдсан. Харин эсрэгээр мэргэжлийн бизнес, эдийн засгийн мэдээллүүдийг илүүтэй сонирхож байна.
Хоёрдугаарт нь бидэнд Alibaba шиг хэдэн зуун сая хүнтэй зах зээл нь алга.
Жишээ нь Хятад, Казакстан хоёрын хооронд ямар томоохон төслүүдэд гэрээ байгуулчив, Ингэснээр хүмүүс тодорхой түвшний мэдлэг болгох болов уу гэж боддог. Учир нь нийгэмд бохир мэдээллүүд их байгаа тул тэр дунд ялгарах нэг хүчин зүйл болж байгаа юм. Бид болох гэж байгааг бус болчихсон зүйлийг мэргэжлийн байдлаар л хүргэдэг нь онцлог.
-Танай сайт анхдагч уу эсвэл адилхан жишиг сайтууд бий уу ?
Магадгүй цаашдаа дуурайсан сайтууд гарахыг үгүйсгэхгүй. Зарим хүмүүс Alibaba шиг хоёр хүний хооронд дахь наймаанаас ашиг олох сайтуудыг ажлуулж байна. Миний бодлоор тийм бизнес хийхэд нилээд хэцүү л дээ
-Яагаад ?
Хамгийн энгийнээр боломжгүй гэсэн хоёр тайлбарыг хэл гэвэл эхнийх нь хууль эрх зүйн орчин байхгүй. Хэн нэгэн картаар онлайн худалдаа хийгээд мөнгөө алдчихвал тухайн хүнийг шийтгэх хариуцлагын механизм нь байхгүй. Хоёрдугаарт нь бидэнд Alibaba шиг хэдэн зуун сая хүнтэй зах зээл нь алга. Дээрээс нь хэлэхэд бидэнд олон зуун үйлдвэрлэгч нар байхгүй. Тиймээс ийм төрлийн бизнес манай жижиг зах зээлд хөгжинө гэдэг боломжгүй.
-Одоогийн байдлаар хэд орчим компаниуд бүртгэлтэй байна вэ ?
Зургаан сарын хугацаанд нийт 1500 орчим бизнесийн байгууллагууд бүртгэлтэй байгаагаас өөрсдийн компанийн лого, мэдээллээ тавиад байршуулсан нь 150 орчим бий. Гэхдээ үүнд зөвхөн Монголоос биш Англи, Шри-Ланк, Чех зэрэг орнуудаас бүртгүүлсэн ч байгаа.
Веб хуудас: http://www.mongolianbusinessdatabase.com/