Улан-Удэ хотод "Улаанбаатарын өдрүүд-2015" үзэсгэлэн
2015.03.31
Улаанбаатарын өдрүүд 2015 үзэсгэлэн худалдаанд бүртгэж байна
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Мишээл групп хамтран ОХУ-ын Буриад улсын Улан-Удэ хотод "Улаанбаатарын өдрүүд-2015" үзэсгэлэн худалдааг Монголын үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, Монголыг дэлхий дахинд таниулан сурталчлах, ОХУ-ын зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хооронд харилцан бизнес түншлэлийн холбоо тогтоох боломжоор хангах зорилго бүхий үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн худалдаа нь ОХУ-ын Буриад улсын Улан-Удэ хотын “Улан Үдэнскаяа яармакад”үзэсгэлэнгийн танхимд 2015 оны 4 дүгээр сарын 23-25 ны хооронд, нийт 3 өдрүүдэд болно. Тус үзэсгэлэн худалдаанд Ноос ноолууран бүтээгдэхүүн,Зөөлөн болон хатуу оёдолын үйлдвэрлэл эрхлэгч, Арьс ширэн бүтээгдэхүүн, Гар урлал болон бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгч, Алт, мөнгө эдлэл үйлдвэрлэгч нар оролцох боломжийг олгож байна.
Үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг 318547, 95824323, 96044323, 88099941 дугаарын утсаар авах боломжтой.