2015.03.17
И.Нарантуяа дарга "Дэлхийн зөн монгол" ОУБ-ын суурин төлөөлөгчтэй уулзав
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа өнөөдөр буюу 03-р сарын 17-ны өдөр "Дэлхийн зөн монгол" ОУБ-ын суурин төлөөлөгч Винсент Эдвардсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ХТҮГ болон "Дэлхийн зөн монгол" ОУБ Цаашид хамтран хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Мөн Хүүхдийн тусламжийн 108 утасны үйл ажиллагаатай танилцаж зөвлөгч операторуудад ажилд нь амжилт хүслээ.
Хүүхдийн төлөө үндэсний газар