Хувьчлал
2015.03.17

Нийслэлийн хэмжээнд 19 барилга, байгууламжийг хувьчлах асуудлаар хэлэлцлээ

Өнөөдрийн Нийслэлийн ИТХ-аар нийслэлийн эзэмшлийн 19 барилга, обьектийг хувьчлуулах тухай эхний хэлэлцүүлгийг хийлээ.

Гэхдээ ирэх даваа гарагт эдгээр газруудыг хувьчлах асуудлыг эцсийн байдлаар шийдэх юм.

Усан спорт сургалтын төв, Хуримын ордон, Шүд эрүү нүүрний гажиг заслын эмнэлэг, Ионсей найрамдал эмнэлэг Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын спорт заалны барилга зэрэг томоохон барилгуудыг дуудлага худалдаагаар хувьчлах тухай Нийслэлийн өмчийн харилцааны газраас оруулж ирж хувьчилснаар хамгийн багадаа Нийслэлийн төсөвт 43,5 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэжээ