Төрийнхөнд зориулсан  "Хайр"
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2015.03.17

Төрийнхөнд зориулсан "Хайр"

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нэлээд олон чухал асуудлуудыг хэлэлцлээ. Хурлаар хэлэлцсэн хамгийн чухал асуудал нь “Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай”-г хэлэлцсэн.

Уг журам нь дахин төлөвлөтөнд орсон 24 байршилд баригдах орон сууцнуудын 80 метр квадратаас доош хэмжээтэй байрнуудад хамаарна. Хамрах хүрээ нь нийслэлийн харьяа төрийн албаны ажилчид бөгөөд ипотекийн зээлэнд хамрагдсан тохиолдолд урьдчилгаа 30%-ийн 15-ийг нь хот төлөхөөр заасан.

Түүнчлэн  хоёр жилийн өмнө батлагдсан тус журманд Төрийн албан хаагч доод тал нь 10 жил ажилласан байхаар тусгасныг гурав болгож бууруулсан. Ингэснээр илүү уян хатан болж байгаа гэдгийг төлөөлөгчид хэллээ. Хэрвээ захиалга давхцсан тохиолдолд олон улсын жишгээр сугалаа хэлбэрээр зохицуулна гэв.

Түүнчлэн хөнгөлөлт Банкны холбоонд дах бүртгэлтэй банкуудаар дамжуулж олгогдох юм. Нийт төсөв нь 15 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Хэрвээ уг сан эргэн төлөгдөхгүй буцалтгүй тусламжаар олгогдоно гэвэл Ипотекийн хоёр дах зах зээлд гарч чадахгүй гэдгийг засаг дарга хэлсэн. Өөрөөр хэлбэл цалингийн нэмэгдэл төдий харагдаж байгаа юм. Гэтэл төрийн албан хаагчдын хувьд цалин нэмэгдсэн тохиолдолд л найман хувийн зээлэнд хамрагдах боломжтой гэдгийг хэлсэн. Гэхдээ нөгөө талаараа төрийн албан хаагчийн тухай хуулинд “Төр ажил олгогчоо орон сууцаар хангах” тухай заалтийг хэрэгжүүлж байгаа юм.

НИТХ-ын дарга Д.Баттулга

Журмын нэг давуу тал нь урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдсан төрийн албан хаагч тухайн албандаа тогвортой ажиллах баталгаа болж байгаа юм. Учир нь засаг солигдохоор л намын үзэл суртлаар халагдаг зүйлийг байхгүй болно гэдгийг засаг дарга онцолсон.

Түүнчлэн үнийн тухай асуудлыг төлөөлөгчид хөндсөн. Нийслэлийн зүгээс  Буянт-Ухаа 1 хорооллыг барихад шаардагдах дэд бүтцийг нь улсын төсвөөр гүйцэтгээд иргэд рүү зарахдаа мКв-ыг 1 сая 280 мянга гэж үнэлсэн. Харин Улаанбаатар сангаас олгогдож байгаа барилгын мКв-ын үнийг гүйцэтгэгч компаниудаас ирүүлсэн санал буюу 1.5-1.7  сая төгрөг байхаар тогтсон. Хэрвээ журам батлагдвал дээрх үнээр дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэллээ.

С.Очирбат: Долоон сар гэхэд 3000 айлын орон сууц баригдана

Нийслэлийн засаг даргын орлогч 

-Журмыг шинэчлэх болсон гол шалтгаан нь юу вэ ?

Төрийн албан хаагчийн хуулинд төрийн албан хаагчийн баталгаанд төрөөс орон сууцаар хангагдах, өөр зайлшгүй шаардлагатай бусад баталгааг төр хариуцах тухай заалт байдаг. Уг хуулийн дагуух л буцалтгүй тусламж юм. Өмнө нь үүнийг хэрэгжүүлэхдээ тухайн албан хаагч 10-аас доошгүй жил ажилласан, урьдчилгаа төлбөрөө төлөөд банктай ипотекийн зээлээ байгуулсан тохиолдолд зээлээ төлөхөд нь тодорхой дэмжлэг үзүүлж байсан. Гэтэл Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнуудын 80 хувь нь урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй байгаа гэдэг судалгаа гарсан. Үүнд үндэслэн журмаа шинэжилж байна.

-Орон сууцтай иргэдийн хувьд дахин байр авах, түүнийгээ томруулах боломжтой юу ?

Байраа томсгох, дахин захиалгах сонирхолтой иргэдийн хувьд Ипотекийн корпарицийн шаардлагыг хангасан бол асуудалгүй.

-Дахин төлөвлөлтийн ажлын үйл явц хэр байна вэ ?

Нийт 1500 га газарт дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна. 2015 оны эхний хагасын байдлаар 3000-аас доошгүй айлын орон сууц баригдана.

-Яагаад заавал дахин төлөвлөлтөнд орон сууц гэж заасан бэ ?

Өнгөрсөн хугацаанд утаа, хөрсний бохирдол зэргийн эсрэг олон үйл ажиллагаа явуулсан нь гал унтраах төдий зүйл байсан.

Харин гэр хорооллын дахин төлөвлөлт бол үүнийг цогцоор нь шийдэх боломжтой. Тийм учраас уг ажлын зохион байгуулж байна. Түүнчлэн судалгаанд оролцсон 15000 мянган төрийн албан хаагчид дахин төлөвлөлтөнд орсон байруудаас авах сонирхолтой гэдгээ хэлсэн.

Зарим хүмүүсийн хэлж буйгаар Э.Бат-Үүл дарга төлөвлөлтийн компаниудад илүү давуу эрх олгож байна гэж шүүмжилж байсан ч Нийслэлийн засаг дарга ийнхүү хариулсан.

Э.Бат-Үүл: Дахин төлөвлөлтөнд хөрөнгө оруулагчид олддоггүй

“Гэр хорооллын дахин төлөвлөлийн гол зорилго нь Улаанбаатарын өмнө тулгамдаж буй асуудал болох утаа, орчны бохирдлыг буруулах. Гэтэл дахин төлөвлөлтийн барилгыг барих гэхээр хөрөнгө оруулагчид олддоггүй. Харин ч эсрэг үйл ажиллагаанд оролцож буй хөрөнгө оруулагч нарт хамгийн том дарамт учирдаг.

Тэд иргэдийнхээ газрыг авахын тулд үнэ тохирох, чөлөөлтийн зардал, амьжиргаанынх нь шилжилтийн үеийн амьдрах зардлыг тухайн компаниуд хариуцдаг. Гэтэл чөлөөтэй газар орон сууц барьчихаад борлуулдаг аж ахуй нэгжүүд бол дахин төлөвлөлтийн компаниудын дэргэд сул орлого олдог. Тиймээс үүнд давуу эрх эзэлсэн зүйл байхгүй.