
Налайх хот
2015.03.05
Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ
НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 13-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд:
-
Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
-
Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
-
Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
-
Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай
-
Нийслэлийн дагуул хот байгуулах тухай
-
НИТХ-ын Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.