Л.Болд, Ц.Оюунгэрэл нар ХУД-ийн 10-р хорооны ажил байдалтай танилцлаа
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Л.Болд
2015.03.12

Л.Болд, Ц.Оюунгэрэл нар ХУД-ийн 10-р хорооны ажил байдалтай танилцлаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар ХУД-ийн 10-р хорооны ажил байдалтай танилцлаа.

Тус хороонд тулгамдаж байгаа асуудлыг 10-р хорооны Засаг дарга А.Бумчумаа танилцууллаа.

Үүнд: 

  1. Нисэх орон сууцны хорооллын 34, 35-р байрыг дахин төлөвлөлтөнд яаралтай оруулах.
  2. Нисэх орон сууцны хорооллын 1,2,61,62,63,64,60/1 байрныуудын гадна пасадны дулаалга засвар үйлчилгээг хийлгэх.
  3. Морингийн даваанд баригдах 20000м3 цэвэрлэх байгууламжийн асуудал.
  4. Морин ууланд дайрганы карерийн байгаль орчны нөхөн сэргээлтийг хийлгэх талаар асуудлыг танилцуулан дэмжлэг хүссэн байна.