Хуулийг төрөхөөс нь өмнө ЭХО-оор харна
Монгол улсын хууль гурав хоног гэж олон нийт хэлдэг. Тиймээс хуулийг баталдаг ч хэрэгжилтийг тааруу хийдэг нь үүнтэй холбоотой.
Учир нь батлагдсан хууль хэрэгжихээс өмнө нэмэлт өөрчлөлт оруулах, зарим зүйл заалтуудыг хүчингүй болгох тохиолдлууд гардаг нь хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг нэлээд бууруулдаг гэдгийг хуульчид хэлдэг.
Яг үүнтэй холбоотой “Хууль тогтоомжын төсөл боловсруулах, өргөх мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хууль”-ийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд Д.Дорлигжав, байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар оролцлоо.
Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа тухайн хуулийн зохицуулалтын талаар иргэд, олон, нийтийн саналыг авах, хэлэлцүүлэг зохион байгуулж, ашиг сонирхлын бүлгүүдтэй зөвшилцөх. Түүнчлэн хэрэгжүүлэхэд гарч болзошгүй хүндрэл, бэрхшээлийг урьдчилан тооцоолох нь хууль бодитоор хэрэгжиж, үр дүнгээ өгөх үндсэн нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс үүн рүү чиглэсэн хууль бол уг төсөл гэдгийг ажлын хэсгийнхэн хэлсэн.
Иргэн, хуулийн этгээд хуулийн төслийн тухай саналыг хууль санаачлагчид бичгээр уламжилж, хэрэв санаачлагч саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль санаачилж болох юм. Ямар ч хууль хэрэгжихэд хамгийн их тулгамддаг асуудал бол олон улсын гэрээний орчуулга байдаг.
Үүнийг Гадаад хэргийн яам болон Хууль зүйн яам хийдэг. Тэдгээр орчуулгыг амьдралд хэрэглэхэд асар төвөгтэй, ойлгомжгүй, мэргэжлийн хэллэггүй байна гэж хуульчид хэллээ. Иймэрхүү мэдээллүүд төрийн эмхтгэл сэтгүүлийн найм, есөн дугаар дээр гарсан. Үүнийг нь энгийн хүн уншаад ч ойлгодогүйг давхар хэлсэн юм.
Хуульчдын зүгээс гадаадын гэрээ, конвенцийг орчуулахдаа мэргэжлийнхнийг оролцуулаач гэдгийг мэргэжлийнхэн Гадаад хэргийн яаманд олон удаа хэлсэн ч ажил хэрэг болгоогүй байна.
Түүнчлэн хэлэлцүүлгээр ярьсан нэг чухал асуудал нь хуулийн эх хувилбарт гардаг техникийн гэх алдааг хэрхэн гаргахгүй байх талаар санал солилцсон. Одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжуудад холбоос үгийг маш ихээр хэрэглэдэг. Мэдээж монгол хэлний уран яруу найруулгыг харгалзан үзэж болох боловч хуулийн логик шаардлагын дагуу холбоос үг олон байж болохгүй.
Үнэхээр хууль хэрэгжээд эхлэхээр зарим зүйл заалтыг нь буруу ойлгож, эсрэгээр нөлөөлөх тохиолдол цөөнгүй.
Хуулинд хамтад нь болон тусад байх холбоос л байх ёстой. Харин манайд ба, бөгөөд, эсхүл, хамт байх эсвэл тусдаа байх нь тодорхойгүй таслал болон хоёр хуулинд жишээлбэл гэсэн холбоос бий. Тиймээс хуулинд жишээлбэл, тухайлбал гэсэн холбоосууд байгаа хуулинд тавих шаардлагыг муутгадаг гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийнхэн хэлсэн.
Үнэхээр хууль хэрэгжээд эхлэхээр зарим зүйл заалтыг нь буруу ойлгож, эсрэгээр нөлөөлөх тохиолдол цөөнгүй. Түүнчлэн хууль таниулах ажлын үеэр иргэд хуулийн найруулгын алдаанаас болж өөр өөр ойлгох тохиолдол байдаг гэлээ.
Мөн Хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд хүргэх, таниулах гэсэн гурван үндсэн ажиллагаа эрчимжүүлэхийн тулд “Хууль тогтоомжын эмхтгэл”-ийг гаргана. Энэ нь “Төрийн мэдээллийн эмхтгэл”-ын нэрийг өөрчилсөн төдий зүйл. Уг эмхтгэлд хэвлэгдсэн хууль албан ёсны эрхтэйгээ зөрчилдсөн тохиолдолд албан ёсны эхийг үндсэн гэж баримтлана гэдгийг ажлын хэсгийнхэн хэллээ.
Хэлэлцүүлгийн үеэр хуультай холбоотой сонирхолтой тоо, баримтуудыг хэлсэн.
Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 432 бие даасан хуулинд 1992 оноос хойш 1998 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан хууль байдаг. Мөн өршөөл үзүүлэх тухай таван хууль бий. 1991, 2000, 2006, 2009 онуудад гэмт хэргийг ялтнаас чөлөөлөх өршөөлийн тухай хууль гарсан. Харин 2008 онд татвараас чөлөөлөх тухай хууль гарч байсан. Түүнчлэн хамгийн урт нэртэй хууль бол урт нэртэй хууль.
Харин эсрэгээр хамгийн богино нэртэй нь “Ойн тухай хууль”. Хамгийн ахмад хууль нь 1957 онд батлагдсан хагас зуун жилийн түүхтэй “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хууль.
Олон зүйтэй хуульд 552 зүйлтэй “Иргэний хууль” бол хамгийн богино хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулсан хуульд 2002 онд “Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль ордог. Тус хууль батлагдаад ердөө дөрөвхөн хоногийн дараа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав
Уг хууль тодорхой нэг хуулийг яаж хэлэл цэх тухай биш. Харин бүхэлдээ УИХ-аар орж, хэлэлцэж батлах тогтоол, хуулийг ямар журмаар батлах вэ гэдэг асуудал УИХ-ын гишүүдэд байлаа гэж бодоход санаачлагч нь өөрийн эрхээ хэрхэн хэрэглэх вэ гэдэгт хяналт тавих юм.
Тиймээс надад эрх нь бий гээд хаа, хамаагүй хууль санаачлаад байж болохгүй. Харин санаачилсан хуулийг УИХ-д хэлэлцэгдэхээс өмнө наана нь шүүлтүүр тавьж, хууль тогтоомжийг чанаржуулахад үндсэн зорилго оршино.
Ер нь хуулийг цаг үеийн шаардлага эсвэл бусад хуулиудтай хэрхэн нийцэж байгааг судлалгүйгээр гаргаж байгаа нь хууль санаачлах эхний алхам болсон.