МАХН-ын дарга гишүүд дэмжигчидын хамт.
2015.03.04

Эх орончдын өдрөөр Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Эх орончдын өдрөөр Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ард түмний эрх чөлөө, эв нэгдэл, язгуур эрх ашгийн баталгаа, бодит илэрхийлэл болсон Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчид, ардын хувьсгалын манлайлагчид, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, энх цагийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө халуун амь, бүлээн цус, урсах хөлс, улирах амьдралаа зориулсан монголын эх орончид, Ардын намын үе үеийн удирдагчид, улс ардын аж ахуйн салбарын зүтгэлтнүүд, ахмад үеийнхнийхээ байгуулсан гавьяа, бүтээсэн алдрыг жил бүрийн улс орон даяар хүндэтгэн дурсаж, бахархан тэмдэглэдэг.

Ойг тохиолдуулан Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, ёслол хүндэтгэлийн хурал зохион байгуулан, бөхийн барилдуулдаг уламжлалтай.