МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.02.17
Ерөнхий зөвлөлийн хурал энэ сарын 27-нд хуралдана
МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VII хурлыг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо хуралдуулахтэргүүлэгчдийн тогтоол гарчээ.
Уг хурлаар “МҮЭ-үүдээс эдийн засгийн хүндрэлийн үед явуулж буй үйл ажиллагаа, цаашдын зорилт”, “Хөдөлмөрийн тухай” хуулийн шинэчлэлийн асуудлаар МҮЭ-ийн холбооны баримталж буй бодлого”, “МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсвийн төслийн тухай” илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэх аж.
Дээрх илтгэлийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар тавих ба Хяналтын хорооноос мэдээлэл хийхээр болжээ. МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн VII хурлын бэлтгэл ажлыг бүрэн хангахаар ажлын албаны мэргэжилтнүүд ажилдаа орсон байна.