
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
2015.01.27
Хэлэлцээрт туссан асуудлыг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг дэмжиж ажиллана
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарт хаягласан албан тоот ирүүлжээ.
Уг тоотод УИХ-ын гишүүн миний бие болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр амжилттай батлагдсанд баяртай байна.
Тус хэлэлцээрт тусгагдсан иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал цалин хөлс, тэтгэмж нэмэгдүүлэхийг тууштай дэмжин ажиллахаа үүгээр мэдэгдье гэжээ.