Их жанжины хөшөөнд цэцэг өргөлөө
Их жанжины хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
2015.02.02

Их жанжины хөшөөнд цэцэг өргөлөө

Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ой өнөөдөр тохиож буйтай холбогдуулан МАН-ын удирдлагууд Их жанжины хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх ёслолд МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Су.Батболд  нарын гишүүд оролцов.

Их жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт мэндэлж байжээ. 

Ойн хүрээнд Монголын Театрын музейд Д.Сүхбаатар судлаач О.Баатарын “Их жанжин Д.Сүхбаатарыг сурталчилсны 50 жил” үзэсгэлэнгийн нээлт болсон байна. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлагууд болон Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн захиргаа хамтран өөрийн сургуулийн урд байрлах Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө