Өөрийгөө ялан дийлсэн сурагчдыг урамшуулна
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, “Ховдын ирээдүй сан”-гийн тэргүүн, Д.Батцогт
2015.01.28

Өөрийгөө ялан дийлсэн сурагчдыг урамшуулна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, “Ховдын ирээдүй сан”-гийн тэргүүн, Д.Батцогтын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр уламжлал болгон жил бүр зарлагддаг билээ.

Тус тэтгэлэг нь Ховд аймгийн төв болон сумдад үйл ажиллагаа

явуулж буй ЕБС тус бүрээс сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан сурагчдыг урамшуулах зорилготой юм.

Энэ удаад дөрвөн чиглэлээр хөтөлбөрөө зарласан бөгөөд нийт 87 сурагч хамрагдах боломжтой ажээ. Үүнд:

  1.  “Шилдэг сурагч” тэтгэлэгт хөтөлбөр
  2. “Онцгой ахиц гаргасан сурагч” тэтгэлэгт хөтөлбөр
  3. “Сургалтын төлбөрийн тэтгэлэг“ олимпиад
  4. “Нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн тэтгэлэгт” хөтөлбөр

Дээрх хөтөлбөрүүдэд хамрагдахыг хүсвэл, өөрийн материалаа “Ховдын ирээдүй сан”-д энэ оны 1 сарын 30-наас өмнө өгөх шаардлагатай юм.