2015.01.22

А.Бакей: Бондыг түргэн хугацаанд эргэн төлөгдөх боломжтой төслүүдэд зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн А.Бакейтай ярилцлаа.

Төсвийн тодотголтой зэрэгцээд олон хуулийн төслүүдэд өөрчлөлт орохоор яригдаж байна. Ялангуяа хамгийн их анхаарал татаж байгаа нь өрийн ДНБ-ний эзлэх хувь хэмжээ. Ер нь одоо байгаа 58.3-ыг 60 хувьд хүргэнэ гэдэг маань цаагуураа ямар боломжыг Засгийн газар өгч байгаа вэ ?

Ер нь дэлхийн олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжөөр бол ДНБ болон өрийн харьцаа гэдэг бол хатуу тогтоосон босго биш зөвлөмжийн шинжтэй юм. Гагцхүү манайхан төсвийн тогтвортой байдлын тухай хуульд бол дотоодын нийт бүтээгдэхүүний 40-н хувиас хэтрэхгүй гэж хуульчлаад заачихсан.

Эргээд хуулиндаа өөрчлөлт оруулах гэхээр УИХ-д орсон нийт гишүүд 3/2-оос дээш гишүүдийн зөвшөөрөл авч байж асуудал шийдэгдэх учраас жаахан бэрхшээл байгаа юм. Яг өнөөдрийн байдлаар ДНБ-ний 55 хувьд өрийн хэмжээ хүрсэн байна.

Үүнийг Засгийн газар 60 хувиар оруулж ирээд ойрын 3-4 жилд аажмаар 40 хувьд хүргэе гэсэн хуулийн төсөл санаачилж оруул ирсэн. Ингэвэл эдийн засаг хөгжихгүй, ажлын байрыг бууруулах зэрэг нийгмийн шинжтэй асуудлыг шийдэх боломжгүй болчихоод байгаа юм

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү