2015.01.20

Х.Амгаланбаатар: Жирийн иргэд төсвөөс хэдхэн зүйл хүсэж байгаа

“Хямралын давах төсөв ба эдийн засгийн төлөвлөлт” сэдвээр салбарын мэргэжилтнүүд санал, бодлоо солилцов.

Магадгүй эдийн засгийн хүнд үед төсвийг хэрхэн тооцох ёстой юм бол. Ер нь орлогыг танаж тооцох ёстой юм уу ?

Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Ер нь төсвийн боловсруулалт, хэрэгжилт, дүгнэлтийн байдал зэрэг үе шатууд ямар байгаа вэ гэдгийг бодож, эргэцүүлэх боломжийг 2015 оны төсөв бидэнд олгож байна.

Түүнчлэн  иргэдийн төсвийн талаарх мэдлэг, тэдний сонирхол нилээд дээшилсэн. Жирийн иргэд бол улсын төсвөөс хэдхэн зүйл хүсэж байгаа.

Тогтвортой ажлын байр, түүнийгээ дагаад цалин хөлс, боломж байвал тухайн цалин нь амьдралд хүрэлцэхүйц байх, цаашлаад эмнэлэг боловсрол зэрэг хүний хүсэн хүлээдэг хэрэгтэй үйлчилгээг улсын төсвөөр дамжуулж төр нь иргэддээ үзүүлэх зэрэг л зүйл байгаа” гэв.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү