2015.01.14

Г.Шийлэгдамба: Ирэх онд үнэтэй эмийн хэрэгцээ нэлээд дутмаг байна

Эрүүл мэнд, Спортын сайд Г. Шийлэгдамбатай ярилцлаа.

-Энэ жил Эрүүл мэнд, боловсролын салбараас төсөв ханахгүй гэж байгаа.  Ерөнхийдөө ямар төсөв батлагдах гэж байна вэ. Төсвийн хүрэлцээ хэр байх вэ ?

2015 оны эрүүл мэнд спортын салбар дахь төсөвт хүндрэлтэй хэд хэдэн асуудлууд байна.  Тухайлбал өнөөдрийн ярианы сэдэв болсон эмийн төсөвтэй асуудал юм. Түүнчлэн уг салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ бага зэрэг буурсан.

Салбарын хэмжээнд бол хорь орчим хувиар таналт хийгдсэн. Энэ салбарт хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд   нэн шаардлагатай эмийн төсвийн хүрэлцээ юм. Уг асуудал өөрөө олон иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа.

-Эмийн хүрэлцээ нь ямархуу байдлаар дутаж байна гэсэн үг вэ ?

Өнгөрсөн оны төсөвт  68.7 тэрбум төгрөгөөр эмийн төсөв батлагдаж байсан. Энэ нь нийт эмнэлгийн байгууллагуудын зүгээс бол яг бүтэн жилийн хугацаанд нилээд дутсан байдлаар хүрэлцэж байсан.

Харин энэ оны хувьд 60 орчим тэрбумаар батлагдсан гэдэг нь үндсэндээ нилээдгүй хувиар танагдан батлагдаж байгаа.Тийм учраас нөхцөл байдал нилээд хүндрэх, тэр тусмаа өндөр үнэтэй эмийн хэрэгцээ бол улсын томоохон шатлалын эмнэлгүүд дээр хүндрэл үүсгэнэ.

Бүтэн бичлэгийг эндээс үзнэ үү