Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлагдлаа
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагийн орчимд эхэлж, Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 78.6 хувийн саналаар баталлаа.
Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд баримтлах үндсэн баримт бичиг болох юм.
Шинээр боловсруулсан бодлого нь ДЭМБ-аас зөвлөмж болгож буй эмийн чанар, аюулгүй байдлын баталгаа, эмийн зохистой хэрэглээ, эмийн хүртээмж, хангамж, эм худалдан авах боломж, эм зүйн салбарын зохицуулалт, засаглал, хүний нөөц, судалгаа, хөгжлийн хандлага, хяналт үнэлгээ гэсэн найман бүрэлдэхүүн хэсэгтэй ажээ
Тогтоолын төслийг хэн хэн гишүүн дэмжсэн мөн холбоотой хэлэлцүүлгийг ЭНД дарж үзнэ үү.