АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.01.13
Б.Гарамгайбаатар: Өрийн таазыг нэмэх, эсэх тухайд МАН-тай хийсэн гэрээний дагуу ажиллана
Засгийн газраас шинэ оны өмнөхөн УИХ-д өргөн мэдүүлээд буй Өрийн удирдлагын тухай хуультай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийнхэн Монгол Улсын өрийн талаар нэгдсэн ойлголт авах зорилгоор Сангийн яамнаас мэдээлэл сонссон байна.
Өр гэж юу болох, ямар ямар өрийг энэ хуульд хамааруулан авч үзэх, Монгол Улсын нийт өрийн хэмжээ, ямар графикаар хэрхэн төлөх зэрэг цогц мэдээлэл авахаар Сангийн яаманд дөрөв хоногийн хугацаатай үүрэг өгчээ.
Өрийн удирдлагын тухай хууль маш их ач холбогдолтой. АН-ынхан МАН болон бусад намтай байгуулсан гэрээний дагуу ажиллана. АН зөвшилцлийн гэрээгээ зөрчсөн юм байхгүй гэж бүлгийн дарга мэдээллээ.