Завханчууд модны хулгайтай дайн зарлав
Модны хулгай газар авсан тул яаралтай арга хэмжээ авахыг хүссэн байна.
2015.01.08

Завханчууд модны хулгайтай дайн зарлав

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Завхан аймагт ажиллаад ирсэн билээ.

Түүнийг ажлын айлчлал хийж байх үеэр нутгийн иргэд сүүлийн үед үлийн цагаан оготно ихэссэнээс цөлжилт эрчимтэй явж бэлчээрийн даац хэтэрсэн тухай мэдээлжээ.

Үүнээс гадна модны хулгай газар авсан тул яаралтай арга хэмжээ авахыг хүссэн байна. Сайд энэхүү асуултад “Ийм явдал ганц Завханд биш улс орны хэмжээнд гарч байна.

Бид энэ асуудлыг аль болох үр дүнтэй шийдэхийн төлөө ажиллах болно” хэмээн холбогдох хүмүүст үүрэг өгчээ. УИХ.ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын томилолтын багт дэд сайд М.Хүрэлсүх, газрын дарга Ц.Банзрагч тэргүүтэй хүмүүс багтжээ.