“Алтан сарнай” шилдгүүдээ тодруулав
Салбартаа манлайлагчдыг тодруулдаг "Алтан сарнай" тэргүүн наадам өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Энэхүү наадмыг залуусын дуу хоолой, үзэл бодлыг сонсч, салбартаа манлайлагчдыг алдаршуулах зорилгоор зохион байгуулдаг юм. Энэ жилийн шинжлэх ухааны салбарын онцлох хүнээр Олон улсын музейг үүсгэн байгуулагч З.Түмэн-Өлзий.
Соёл урлагийн салбараас Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжидсүрэн, Спортын салбарын онцлох хүнээр Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, нийгэм, улс төрийн салбараас МАН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Хүмүүнлэгийн салбарт тэргүүлэгчээр хувийн болон сайхан сэтгэлт иргэдийн хөрөнгөөр хүүхдийн эмнэлэг байгуулсан Ажиа гэгээн, бизнесийн салбарын онцлох хүнээр "Говь” компанийн тэргүүн дэд захирал Д.Наранбаатар, дэлхийн монгол хүн номинацид "Шонхор" циркийн захирал Г.Баатархүү нарыг-тодруулжээ.
Түүнчлэн МАН-ын дарга М.Энхболдын нэрэмжит “Нийгмийн ардчиллын төлөөх хүндэтгэлийн цом"-ыг ажил үйлсээрээ манлайлсан таван хүнд гардуулав.
Намын даргын нэрэмжит хүндэтгэлийн цомоор МАН-ын бүлгийн референт, сэтгүүлч Н.Хажидсүрэн, ШУТИС-ийн III дамжааны оюутан Д.Нармандах, бизнес эрхлэгч Ц.Амарсанаа, НАМЗХ-ны тэргүүлэгч Э.Ганхуяг, Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дарга Л.Ганболд нарыг шагналаа.