2014.12.26

Ц.Даваасүрэн: Оюутолгойн 10 хувийг заавал арилжаарай

Улсын Их Хурлын чуулганы /2014.12.25/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд өмнөх удирдлагын ажлын тайланг хэлэлцэх ёстой байсан гэсэн саналыг хэлж байсан. УИХ-ын дарга З.Энхболд "Монгол Bloomberg Tv нээгдсэн байгаа. Үүүгээр өдөр бүр манай хөрөнгийн биржийн мэдээлэл гардаг. Өдөрт 3-5 сая төгрөгийн хувьцаа борлогдсон тухай ичмээр мэдээлэл гардаг. Энэ бол өмнөх удирдлагын юу хийсэн бэ гэдгийг харуулж байгаа юм" гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн дараах байр суурийг илэрхийлсэн юм Ц.Даваасүрэн "Засгийн газрынхаа түвшинд л бялуугаа хуваана биз. Хугацаатай томилогддог УИХ-ын харъяа байгууллагууд руугаа орох хэрэггүй байсан юм. Өмнөх удирдлагууд муу ажилласан гэдэг дүгнэлт харагдахгүй байна.  Сая УИХ-ын даргын хэлснээр өдрийн 3-5 сая төгрөгийн гүйлгээ хийгдээд байх юм бол Нарантуяа чамайг дахиад солих нь байна шүү дээ. Чамд том хариуцлага ноогдуулж байна шүү дээ. Оюутолгойн 10 хувийг арилжаарай. Үүнийг чамд захъя.