Ц.Даваасүрэн гишүүн өөрийн хүсэлтээр байнгын хорооны даргын ажлаа өглөө
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2014.12.24

Ц.Даваасүрэн гишүүн өөрийн хүсэлтээр байнгын хорооны даргын ажлаа өглөө

УИХ дахь бие даагч гишүүд өнгөрөгч хоёр жилд АН-тай хамтран ажиллаж байсан билээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хоёр жил Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлыг хийж байсан юм. Тэгвэл эрхэм гишүүн өөрийн хүсэлтээр байнгын хорооны даргаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. 
Тэрбээр, өөрийн фэйсбүүк хуудсандаа “УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө.  Өргөдөлдөө “Бие даагч гишүүд бид УИХ-д цөөнх болж ажиллахаар шийдвэрлэсэн билээ. 
Засгийн газраас өргөн баригдаж буй 2015 оны төсвийн тодотгол нь захиргааны зардлыг тухайлбал "дэд сайд гэх мэт" танахгүй, иргэдийнхээ орлогыг бууруулах чиглэлд хийгдэж байгаа нь ядуу иргэдээ улам доройтуулсан арга хэмжээ болох гэж байна. 
Иймд эдийн засгийг хумих, улмаар ядуурлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсвийн тодотголыг байнгын хороо удирдаж хэлэлцүүлэх боломжгүй байгаа тул хуулийн хугацаанаас өмнө байнгын хорооны даргаас чөлөөлж өгнө үү” гэж бичлээ” хэмээн бичиж үлдээсэн байна.