УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт
2014.12.25

Төрийн ордонд шагналын хур буулаа

Төрийн ордонд шагналын хур буулаа.

Монгол улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль, эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол соёл спорт, харилцаа холбоо, зам тээврийн салбарын, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол улсын гавъяат цол, төрийн одон медаль хүртээсэн байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг “ Зөвхөн надад өгсөн бус олон мянган залуучуудыгаа Монголын төр үнэлж байна. Энэ дашрамд ажиллаж байсан Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо, Нийгмийн ардчилал Монголын Залуучуудын холбоо зэрэг Залуучуудын байгууллагад ажиллаж байсан олон мянган залуучууддаа баяр хүргэе мөн энэ одон бол Эрдэнэтийн иргэдийн маань одон гэж бодож байна” гэлээ.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт “Төсвийн байнгын хороонд дөрвөн жил ажилласан. Одоо үлдэж байгаа хугацаандаа УИХ-д Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийхэд амжиж оролцох юмсан мөн улс орныхоо эдийн засгийг эрчимжүүлэх, цаашдын өсөлтийг хангах чиглэлээр хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд оролцох хүсэлтэй байгаа” гэлээ.

                     Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү