Гишүүдийг төрийн одон, медалиар шагнав
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын зарим гишүүнд төрийн дээд одон, медаль хүртээв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, О.Содбилэгийг Алтангадас одонгоор, О.Баасанхүүг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ. Гишүүн Л.Энх-Амгалан “Төрийн хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна.
Хууль тогтоох байгууллагад хоёр жил гаруй ажиллахдаа Хөрөнгө оруулалтын тухай хууль, эдийн засгийн хүндрэлтэй тэмцэх олон тогтоолын төсөл дээр ажилласан. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг санаачилсан Цаашид ч гэсэн улс орон, ард түмнийхээ төлөө ихийг хийх болно” гэв.
Мөн О.Баасанхүү гишүүн “Залуу хүнийг цаашид илүү эрч хүчтэй ажиллахад нь урам зориг нэмсэн сайхан шагнал байлаа” хэмээв.