Богдын музейн газрын асуудлыг Засгийн газарт өргөн мэдүүлэхээр боллоо
БСШУ-ы сайд Л.Гантөмөр
2014.12.22

Богдын музейн газрын асуудлыг Засгийн газарт өргөн мэдүүлэхээр боллоо

БСШУ-ы сайд Л.Гантөмөр өнөөдөр Богдын музейд гэнэт зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Түүнийг очиход харуул өвөө, захиргааны ажилтан таван хүн байж таарав.

Олон нийтийн дунд Богдын музейд байгаа 21 дарь эх алдагдах аюул нүүрлээд байна гэх яриа гарсан. Мөн тус музейг хувь хүний гарт орсон гэх шуугиан ч гараад амжсан. Богдын музейн газрын асуудал маргаан тарьж байгаа гээд олон шалтгаан сайдыг ийнхүү тус музей рүү хөтөлжээ.

Музейн захиргааныхантай уулзаж, асуудлыг нь сонссон Л.Гантөмөр сайд Богдын музейн газрын асуудлыг Засгийн газарт өргөн мэдүүлэхээр боллоо.