Авто замчид 2014 оныхоо ажлыг дүгнэж, оны шилдэгүүдээ шалгарууллаа
Монголын авто замчдын холбоо
2014.12.15

Авто замчид 2014 оныхоо ажлыг дүгнэж, оны шилдэгүүдээ шалгарууллаа

Монголын авто замын салбар, Монголын үе үеийн авто замчид “Хөгжилд хөтлөгч авто замчид-8” шинэ жилийн цэнгүүнээ 2014оны 12 сарын 12-ны үдэш “Мишээл экспо”-д тэмдэглэн өнгөрүүллээ.

Цэнгүүнийг Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, Монголын авто замчдын  холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа нар нээж үг хэллээ.

Авто замын салбар 2014 он онцлох 4 үйл явдлыг шалгаруулан өргөмжлөл гардууллаа. Тус өргөмжлөлөөр

Монгол улсын зөвлөх инженер, Ай Си Ти Сайн консалтинг ХХК-ны захирал С.Очирбат  “Монгол орны хөдөө, орон нутгийн авто замын сүлжээний төсөллөлтийн ба технологийн оновчтой шийдлийн судалгаа” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалж, “Авто замын нэр томьёоны тайлбар толь бичиг”, “Зам барилгын материал судлал” номуудыг гаргаж салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул 2014 оны онцлох хүн, эрдэмтэнээр  

 Нийслэлийн авто замын газрын дарга Монгол улсын гавьяат барилгачин Д.Нанзаддорж  Нийслэлийн авто замын сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн ажлыг амжилттай зохион байгуулан, төрийн дээд шагнал “Монгол улсын гавьяат барилгачин” цол тэмдгээр шагнагдсан тул 2014 оны онцлох хүнээр Зам, тээврийн яамны төслийн зохицуулагч Б.Баян-амгалан Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төслийг удирдан зохион байгуулж, 332.8 км хатуу хучилттай зам ашиглалтанд оруулсан тул 2014 оны онцлох хүн, төслийн удирдагчаар, Ахмад замчин Н.Цэгмид  101 нас  хүрч, хоёрдох зууныхаа  ажил амьдралтай золгож байгаа хамгийн өндөр настан замчин , буянтай бууралыг 2014 оны онцлох хүн, “Алтан шар замын буянтан хамгаас хүндэт азай буурал”-аар өргөмжлөв.

Мөн 2014 оны авто замын салбарын тэргүүний 9 ажилтан шалгаруулж салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл шагналыг гардууллаа.Тус шагналаар

2014 оны авто замын салбарын тэргүүний замчин – Д.Эрдэнэбат “ Сэлэнгэ АЗЗА” ТӨХК
2014 оны авто замын салбарын тэргүүний Механизмчин - "Ялгуусан" ХХК Б. Эрдэнэбаяр
2014 оны авто замын салбарын тэргүүний Жолооч – “Дорноговь АЗЗА” ТӨХК Э.Отгонбаатар
2014 оны авто замын салбарын тэргүүний Удирдан зохион байгуулагч - "Завхан АЗЗА" ТӨХК  М. Болд
2014 оны авто замын салбарын тэргүүний Санхүүгийн ажилтан - "Эрдэнэ зам" ХХК Р. Ганчимэг
2014 оны авто замын салбарын тэргүүний Сургалт, хүний нөөцийн ажилтан –“ЭСТО” ХХК  Ч.Нямхүү
2014 оны авто замын салбарын тэргүүний Талбайн инженер,даамал мастер -   "Баянчандмань АЗЗА" ТӨХК  Д. Жаргалсайхан
2014 оны авто замын салбарын тэргүүний Хайгуул зураг төслийн инженер -  "Кад сүрвэй" ХХК инженер Я.Цэндсүрэн
2014 оны авто замын салбарын тэргүүний Хяналтын инженер -          "Эн Би Си Си" ХХК инженер Б.Гантөмөр нар шагнагдлаа.

 Авто замын салбарын дээд шагнал 2014 оны аврагын цомоор

Аварга Инженер техникийн ажилтан- "Арж капитал" ХХК Х. Мөнх-Эрдэнэ

Аварга Шилдэг зохион байгуулагч-  "Гангүүр" ХХК захирал Б. Гантөмөр

Аварга замчин- " Авто замын тоног төхөөрөмж түрээс " ХХК М .Баярсайхан

нар шагнагдаж шагналыг Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, Монголын авто замчдын  холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Авто замчдын ахмадын хороон дарга, гавьяат барилгачин Б.Лувсан нар гадууллаа.

 Улс орны дэд бүтцийн чухал хэсэг болох авто замын салбарыг хөгжүүлэх, авто зам, гүүр барьж, засаж арчилдаг буянтай үйлсээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа нийт замчиддаа айсуу ирж буй шинэ ондоо амжилт,  бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Алтан шар замын хишиг буян

Ашид мөнх ивээх болтугай.

Авто замын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс

Монголын авто замчдын холбоо