Ж.Бат-Орших: Улс орны эдийн засаг хөгжих тусам даатгал өсдөг
Өрхийн зарлага нь орлогоосоо давсан өнөөгийн эдийн засгийн бүтцийг харвал ирээдүйн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилго бүр мөсөн алдагджээ.
Албан журмын даатгалын хуулиуд батлагдаж байж л энэ компаниуд оршин тогтнож байгаа. Монголын даатгагчдын холбооны тэргүүн Ж.Бат-Орших “Энэ оны гуравдугаар улирлын байдлаар гэхэд нийт хөрөнгийн хэмжээ 135 тэрбумд хүрсэн байгаа. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 10 тэрбумаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Гэхдээ хурдац нь өндөр боловч ДНБ-д орлогын эзэлж буй хувь нь 0,54 хувьтай байгаа. Энэ нь маш доогуур үзүүлэлт юм. Иргэд даатгалыг сонирхож байгаа боловч даатгуулах санхүүжилтгүй байна. Улс орны эдийн засаг хөгжих тусам даатгал ч өсдөг” гэлээ. Монгол улсад өрхийн орлого багасч байгаа нь даатгалын салбарт муугаар нөлөөлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 17 даатгалын компани нэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү