П.Оюунчимэг: Хараат бус Мөрдөн байцаах албыг буцаан байгуулах ёстой
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа хүний эрхийн ноцтой зөрчил болох хүнд гэмт хэрэгт тооцогддог эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн асуудлыг хөндөн, энэ төрлийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо Монголд байгаа эсэхийг эрэн сурвалжиллаа. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Эрүү шүүлтийн эсрэг элчин сайд П.Оюунчимэгтэй ярилцав.
-Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол улс дах Хүний эрх чөлөөнй байдлын талаарх 13 дахь илтгэл”-тэй танилцсан. Саяхан Нээлттэй нийгэм хүрээлэн дээр болсон хэлэлцүүлгийн үеэр манай улсад эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн хэрэгжилт олон улсаас доогуур түвшинд хүрсэн гэж яригдсан. Эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн хэрэгжилт Монгол улсад ямар байдалтай байна вэ.
Эрүү шүүлтээс ангид байх эрх бусад олон улстай харьцуулахад доогуур байна гэж дүгнэж болохгүй. Эрүү шүүлттэй холбоотой гэмт хэрэг Монголд хэр зэрэг байгаа вэ эсэх талаарх судлагаа болон олон улсад эрүү шүүлтээс ангид байх эрхийг доогуур байна гэж хэн тодорхойлж байгаагаас шалтгаалж дүгнэлт хийх ёстой.
Эрүү шүүлтийн эсрэг конвенц 1984 онд батлагдсан. Манай улс 16 жилийн дараа 2000 онд нэгдэж орсон. Аливаа нэг конвенцид нэгдэж орсноор тухайн улс орны Засгийн Газар конвенцийн дагуу хүлээсэн үүргийнхээ хүрээнд , НҮБ-ын өмнө хариуцлага хүлээдэг. Хэр зэрэг хэрэгжүүлсэн нь конвенцийн заалтууд үндэсний хууль тогтоомжид сууж өгснөөр болон түүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаар харагддаг. Түүнээс биш конвенци аль нэг улсад зориулагдаж гардаггүй.
Нэгэнт манай улс конвенцийг хүлээн зөвшөөрсөн учраас 2000 оноос хойш гарч буй бүх хууль тогтоомж нь эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг баталгаажуулсан байх ёстой. 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шийдвьэр биелүүлэх тухай хууль, эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулинд эрүү шүүлтээс ангид байх эрхийн талаар тусгайлсан зүйл заалтууд орсон.
Түүнээс өмнө ч гэсэн 1992 онд анх удаа Үндсэн хуулиндаа хүний эрхийг батахлгаажуулж эрүү шүүлтээс ангид байх эрх, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, хүндэ,г бусаар харьцаж болохгүй гэсэн нь конвенцид нэгдэж орохоос өмнө энэ эрх баталгаажсан гэсэн үг. 2002 оны хуулиар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах албыг шинээр байгуулсан нь хууль хяналтын байгууллагын ажилтнуудын үйлдсэн гэмт хэргийг шалгаж мөрддөг алба байсан.
Аливаа шинэ зүйлийг эхлүүлэхэд мэдээж хүндрэл бэрхшээл тулгаралгүй яах вэ. Үүний л нэг адил байгууллагын ажилтнууд шинэ, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж мөрдөх практик байхгүй байснаас гадна прокурор, шүүгч нарын мэдлэг тухайн үед сул байсантай холбоотойгоор энэ байгууллага байгуулагдсаны дараах гэмт хэргийн шийдвэрлэлт болон мөрдөж шалгасан гэмт хэргийн дүн мэдээ нь бага байдаг.
-Яагаад бага байсан юм бол?
Шалтгаан нөхцлийг нь судлаад үзэхээр иргэдээс ирүүлсэн эрүү шүүлттэй холбоотой гомдлыг зөвхөн бие махбодийн эрүү шүүлтэн дээр тулгуурлаж, тухайн асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байдаг.
Гэтэл үндсэндээ гурван төрлийн эрүү шүүлтийг хэлбэрийг олон улсад тодорхойлон тухайн төрлийн гэмт хэргүүдийг шалгаж шийдвэрлэж байгаа практик байдаг.. Үүнд сэтгэл санааны эрүү шүүлт, эмнэлгийн эрүү шүүлтийн асуудал, бие мах бодийн эрүү шүүлт ордог.
Сүүлийн үед нөхцлийн эрүү шүүлт гэдэг олйголт бий болж байгаа.гарч ирсэн. Гэтэл өнөөдөр манай улс зөвхөн бие махбодийн эрүү шүүлтийг гэмт хэрэг гэж тодорхойлж, хэргийг шийдэж байна.
-Сэтгэл санааны эрүү шүүлтийг тодорхойлж чаддаггүй гэсэн үг үү?
Манай хууль шүүхийн практикт сэтгэл санааны эрүү шүүтээс үүдсэн хүчирхийлэл, хохирлыг тооцдоггүй. Олон улсын зүгээс үндсэндээ шүүмжилж байгаа асуудалтай санал нэг байгаа. Учир нь миний дээр ярьсан УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгана гэдэг нь НҮБ-ын өмнө, Эрүү шүүлтийн эсрэг хорооны өмнө, Эрүүдэн шүүлтийн эсрэг конвенцийн өмнө хүлээсэн үүргээсээ ухарсан хэрэг болсон.
-Яагаад энэ албыг татах буулгах болсон юм бэ. Эрүүдэн шүүхийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хараат бус механизм Монголд байхгүй болсон гэсэн үг үү?
2002 оноос өмнө Улсын иөрдөн байцаах газрын харьяанд цэргийн албан хаагч нарыг шалгах мөрдөх, хэлтэс ажиллаж байсан. Цагдаа нь цагдаагаа шалгана гэдэг тухайн үнэнд нийцдэггүй.
Цагдаа нь цагдаагаа шалгана гэдэг тухайн үнэнд нийцдэггүй.
Гэтэл мөрдөн байцаах албаны ажилчид нь өмнө нь цагдаад ажиллаж байгаагүй, шинэ төгссөн хүмүүсээс бүрдэж байсан учир бие даасан, хэнд ч хамаарагдахгүйгээр хэргийг бодитойгоор шалган шийдэхэд нэлээн дөхөм болж байсан.
Тиймээс энэ албыг буцаан байгуулах шаардлагатай. Хэрвээ үнэхээр монгол улс Эрүү шүүлтийн эсрэг конвенциос татгалзаагүй бол НҮБ-ын гишүүн орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж байгаа тохиолдолд буцааж байгуулах ёстой.
-Одоогийн байдлаар иргэдээс эрүү шүүлттэй холбоотой ямар нэгэн гомдол санал ирлээ гэхэд тэрийг хэрхэн шийдэж байгаа гэсэн үг вэ. Хаана хандах вэ. АТГ, ЦЕГ хэргийг шалгаж байгаа юу?
АТГ бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тухайн хэрэгт сэжиглэгдэж байгаа, шалгагдаж байгаа хүнийг зодсон асуудлыг бол шийдэхгүй. Энэ хэргийг прокурор харьяалал тогтоосны дагуу Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтэс шийдэж байгаа.
Уг нь олон улсын гэрээ, дагалдах баримт бичгүүдэд эрүүдэн шүүлт бол онц ноцтой гэмт хэргийн төрөлд багтах ёстой гэж заасан байдаг. Энэ гэмт хэргийг ганц мөрдөн байцаагч үйлдэхээс гадна хамтран оролцогч, хамжигч гэсэн ангилалтайгаар гэмт хэргийн бүрэлдэхүүн бий болдог.
Өнөөгийн практикаас харахад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гээд хоёрхон субьектээр Эрүүгийн хуулийн 251-р зүйлчилсэн нь учир дутагдалтай. Эрүүдэн шүүлтийн гэмт хэрэгт төрийн тусгай албан хаагч, эрүүгийн төлөөлөгч, сэжигтэн, яллагдагчтай харьцдаг субьектууд, мэдүүлэг өгөхийг шаардах нөхцөлтэй субьектууд, шүүгч, прокурор бүгд орох ёстой.
Түүнчлэн цагдаа, цэргийн тушаал, цолоор явдаг ажилтнуудад шалгуур байх ёстой. Ажил үүргээ гүйцэтгэхдээ хүний эрхийг зөрчсөн үү, зөрчөөгүй юу, эрүү шүүлтийн асуудалтай холбогдож байсан уу гэдэг нь тэдний ажил үүргийн гол дүгнэлт нь байх ёстой. Эрүү шүүлтийг зөвхөн хүчний байгууллагатай холбож ойлгож болохгүй. Асрамжийн газар, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг эмчилж, сувилдаг газруудад эрүү шүүлтийн асуудал давхар яригддаг.
-Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлээс харахад нийтдээ 3000 гаруй гомдол ирсний 70 хувь нь эрүүдэн шүүлтийн талаар гаргасан өргөдөл байсан. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Шууд эрүүдэн шүүхтэй холбоод үзэхэд маш хүндрэлтэй. Тэдгээр өргөдлүүд иргэдийн зүгээс эрүү шүүлтийн талаар гаргасан өргөдөл болохоос биш 70 хувь нь цэвэр эрүү шүүлттэй холбоотой байна гэвэл өрөөсгөл.
Илтгэлд дандаа шалгагдсан мэдээлэл орсон гэж ойлгох хэрэгтэй. Зарим гомдлыг шалгахаар худлаа ч байх тохиолдол бий. Үнэхээр эрүү шүүлтийн асуудал хүндрээд хууль хяналтын байгууллагын бүх албан хаагч нар эрүү шүүлт үйлдээд байна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж болохгүй.
-Эрүүдэн шүүлтээс ангид байхын тулд монгол улс юуг хийх хэрэгтэй байна вэ?
Мэдээж Эрүүдэн шүүлтийн эсрэг нэмэлт протоколд орж үндэсний механизм байгуулагдаж таарна. Тусдаа байгуулагдах ёстой. Хамгийн түрүүнд дэлхийн улс орнуудад хэрэглэдэг гол практик нь ганцхан сургалт байдаг.
Ерөөсөө хүмүүсийн тархинд эрүү шүүлтээс ангид байх эрх бол ийм ач холбогдолтой гэдгийг суулгаж өгөхөд анхаарлаа хандуулах ёстой. Мэдээж сургалт хий хоосон явахгүй. Сургалт хийх бодит фактыг дэлгэж өгөхийн тулд хяналт, шалгалт, судлагааны ажлууд байнга хийгдэх ёстой.
Гэхдээ дан ганц Хүний эрхийн байгууллагууд сургалтыг хийх боломжгүй. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд ХЭҮК дангаараа болон бусад байгууллагуудтай хамтрасан хэлбэрээр сургалт хийгдэж байсан. Гэхдээ одоо хуулиараа болон НҮБ-ын Засгийн газарт өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд бүх хуулийн байгууллагууд хүний эрхийн сургалтын тусгай төлөвлөгөөтэй ажиллах ёстой.
Тухайн байгууллагууд бүгд сургалтын төлөвлөгөө, үйл ажиллаганы төлөвлөгөөндөө хүний эрхийн чиглэлээр, эрүү шүүлтийн чиглэлээр тухайлсан хөтөлбөр боловсруулах ёстой. Түүнчлэн хууль сахиулагчдын мэргэжлийн шалгалт, аэестатчилалыг явуулахдаа хүний эрх, эрүү шүүлтийн асуудлыг нэг гол хэсгээ болгож авах ёстой.
Ингэж байж хүмүүсийн ойлголт хандлага, эрүү шүүлттэй холбоотой нэр томьёо, бодлогуудыг сургалтандаа ашиглаж тодорхой давтамжтайгаар тасралтгүй сургалтыг зохион байгуулж чадавхийг нэмэгдүүлэх учиртай. Хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, ойлголтыг сайжруулах гол арга зам бол тасралтгүй сургалт.
Манайд ирсэн өргөдөл гомдлын дагуубидтөлөөлөн нэхэмжлэгчээр гомдол гаргасан иргэний эрх ашгийг шүүхэд төлөөлөх хохирлыг төрөөр нэхэн төлүүлэх чиглэлээр 2005 оноос эхлэн ажиллаж эхэлсэн.. Тухайн үед сэтгэл санааны хохирлыг шүүх тооцоход их хэцүү хүндрэлтэй байсан. Гэхдээ одоо шүүхийн шинэчлэл явагдаж, шүүх арай өөр өнцөг, шинэлэг байдлаар ажиллаж байгаа учраас сэтгэл санааны хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ олон улсын гэрээг шүүхийн практикт хэрэглэж шийдэх болсон.
Ер нь олон улсад зохицуулагдаж байгаа гэрээ конвенциуд бол хэн нэгний хараа хяналтан дор байгаа хүмүүсийн эрхийг хамгаалахад чиглэгддэг. Учир нь тэр болгонд төр өөрөө оролдцог. Төр өөрөө тухайн хүнд хяналт, хязгаарлалт хийж байгаа бол мөн үүрэг хүлээх ёстой. Эрхээ эдэлж байгаа бол нөгөө талд үүргээ хүлээгээд хууль тогтоомжоо олон улсын конвенцид нийцүүлж, ажилтнуудаа хүнлэг байлгах, ажил үүргээ хууль журмын дагуу хийх ёстой гэдэг шаардлагыг тавих ёстой.