Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ
2014.11.21

С.Эрдэнэ: Манай тамирчид азид зүй ёсны өрсөлдөгчдийн нэг байж чадсан

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний супер лигийн тоглолт эхэллээ.

Энэ жилийн лигт оролцож буй баг бүрт нэгээс хоёр легионор тоглогч тоглохоор болжээ.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ  "Манай холбоо шинэ ордонгийн нээлттэй хийх гэж байгаа явдал бол томоохон баярт зүйл юм. Тэнд Үндэсний супер лигийн зарим тоглолтууд болно. Энэ нь монголын сагсан бөмбөгийн хөгжилд томоохон боломжийг нээж өгч байгаа. Үндэсний супер лигийн тэмцээн зохиогдсоноос хойш сагсан бөмбөг хөгжлийн шинэ шатанд гарсан. Азид ч манай тамирчид зүй ёсны өрсөлдөгчдийн нэг болж чадсан” гэлээ.

Үндэсний супер лигийн нээлтийн тоглолт Говь-Алтай, Мон-Турк багуудын хооронд болсон юм.