Сургалтанд хамрагдлаа
Чингэлтэй дүүрэг
2014.11.18

Сургалтанд хамрагдлаа

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн удирдлагын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх асуудал” сэдэвт сургалт семинарыг 2014 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Дуган хад” жуулчны баазад зохион байгууллаа.

Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлд Нутгийн удирдлагын байгууллагуудын оролцоо, санаачилга, шийдлийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Дарга Д.Бат-Эрдэнэ болон Тэргүүлэгч, Төлөөлөгч, ажлын албаны ажилтнуудаас  бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэй баг семинарт оролцов.
Тус семинарт Нийслэлийн ИТХ-ын дарга, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар, Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх  захирал Ц.Батгэрэл болон Улаанбаатарын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, дүүргүүдийн ИТХ-ын төлөөлөгч нар оролцсон юм.  
Семинараар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн багш нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутгийн удирдлагын байгууллагуудын эрхзүйн чадамж, түүнийг нэмэгдүүлэх асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “Аюулгүй Улаанбаатар”-ыг бүрдүүлэх чиглэл, зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй  “Student police”, “ School police” төслийн үр дүнг танилцуулж, цаашид хэрхэн сайжруулах талаар санал бодлоо солилцсон юм.
Энэ үеэр нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, дүүргүүдийн зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.