“Гудамж” төслийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын байршлыг төлөвлөлөө
Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Гарьдхүүгийн Баярсайхан, УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга нар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Нямжавын Батбаяр болон “Гудамж” төслийн багийнхан өнгөрөгч ням гарагт “Гудамж” төслийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын байршлыг төлөвлөлөө.
Тэд Чингэлтэй дүүргийн гэр хорооллыг хэрхэн хөгжүүлэх, зам харгуй дэд бүтцийг хаана ямар шийдлээр тавибал иргэдийн амьдрал ахуй нөхцлийг илүү сайжруулж болох талаар саналаа солилцож, тус төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх газрын байршлуудаар нэгбүрчлэн явж үзсэн юм.
Ттөслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх газрын байршлуудаар нэгбүрчлэн явж үзсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны эд Дэсалхитын зарим айл инженерийн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хүртээмжгүй нөхцөлд амьдарч байгааг дурдаж газар дээр нь очиж, борооны усанд идэгдэж машин тэрэг явах нөхцөлгүй болсон замыг үзүүлж ямар арга хэмжээ авч болох талаар саналаа илэрхийллээ.
Дашрамд дурдахад төрийн түшээд өндөрлөг газруудын авто замыг заавал асфальт бетон гэлтгүй байгалийн чулуун хучилттай болговол эдийн засгийн хувьд илүү үр дүнтэй байх боломжтой юм гэдэг дээр санал нэгдэж байв.