УИХ-ын гишүүн төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.11.14

Ц.Даваасүрэн: Хөгжлийн банк үүргээ биелүүлсний дараа татан буугдах ёстой

ЗГ-аас өргөн барьсан өрийн удирдлагын тухай хуульд улсын өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувьд байхаар зүйлчилсэн байдаг байна.

Өрийн удирдлагын хуультай болох  асуудал нь парламент дээр ч их хүлээлт үүсгээд байгаа аж.

УИХ-ын гишүүн төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Хөгжлөө дэмжиж явах дэд бүтцүүдээ бий болгох асуудал бол ихээхэн хэмжээний хөрөнгө санхүү шаарддаг  учраас  төсвөөс гадуур түр хугацаагаар  хөгжлийн банк байгуулдаг ч юмуу олон аргаар улс орнууд асуудлаа шийдсэн байдаг. Тэр хүрээнд л манайд хөгжлийн банк байгуулагдсан. Тийм учраас  заавал төсөвт оруулна гэхгүйгээр хөгжлийн банкныхаа хуулийн хүрээнд шийдэх боломжтой. Хөгжлийн банк бол үүргээ биелүүлсний дараа татан буугдах ёстой.

 Өрийн удирдлагын тухай хуулиа төсөв батлагдсаны дараа яаралтай батлах ёстой.           

                  -Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү