Ц.Даваасүрэн: Эхлүүлсэн объектуудыг барьж дуусгах зорилт тавьж байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.11.13

Ц.Даваасүрэн: Эхлүүлсэн объектуудыг барьж дуусгах зорилт тавьж байна

Төсөвт өртөг нь нэмэгдсэн, гүйцэтгэл нь удааширсан гэх шалтгаанаар түрүү жилээс хойш санхүүжилтээс мултарч, “баригдах уу, балгас болох уу” гэх сонголттой тулгараад буй барилга, байгууламжуудын ирээдүйг ирэх жилийн төсөвт хэрхэн зурах төлөвтэй байгаа талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал- тай холбоотойгоор ирэх жилийн төсвийн төсөлд хөрөнгө оруулалтыг нь царцаасан объектуудыг тусгаагүй. 2015 оны төсвийг өнөө маргаашгүй батлах гэж буй энэ үед дээрх “царцаагдсан” объектуудыг гэсгээх боломжтой эсэхийг танаас тодруулах гэсэн юм.

Хөрөнгө оруулалтыг нь царцаагаад буй объектуудыг ирэх онд бүрэн дуусгах чиглэлтэй ажиллаж байна. Үүнд 200 гаруй тэрбум төгрөг тусгахаар төсвийн төсөл дээр ажиллахаар томилогдсон гишүүд санал нэгдсэн.

Учир нь дээрх объектуудыг барьж буй компаниуд болон банкны хооронд өрийн сүлжээ бий, болж, санхүүгийн салбарт хүндрэл үүсгэсэн. Энэ нь банкны салбар дахь найдваргүй зээлийн хэмжээг гурав дахин өсгөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл шүү дээ.

Тиймээс санхүүгийн салбараа эрүүлжүүлэх чиглэлд төсөв, мөнгөний бодлогоо уялдуулан өрийн сүлжээг арилгая, өмнөх жилүүдэд эхлүүлсэн объектуудыг дуусгая гэсэн үндсэн зорилт тавьж байна.

-Тэр 200 гаруй төгрөгийн эх үүсвэрийг хаанаас гаргахаар тооцсон юм бэ?

Энэхүү санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгохдоо урсгал зардлыг нэлээд бууруулахаар ярилцсан. Ер нь манай Байнгын хороо болон намын бүлгүүдийн түвшинд байгуулагдсан Ажлын хэсгүүд зардлыг бууруулж, хэмнэх чиглэлд нэлээд анхаарч байгаа нь ажиглагдсан. Үндсэндээ урсгал зардлыг 200 гаруй тэрбум төгргөөр бууруулахаар тооцоод байна.

Гэхдээ боловсрол эрүүл мэндийн салбарынхныг харж үзнэ. Тодруулбал, боловсрол, эрүүл мэндээс бусад салбарын их засвар тоног төхөөрөмжийн зардлыг танасан Нөгөө талаас бусад салбарын урсгал зардал сүүлийн жилүүдэд данхайсан.

Тиймээс төрийн захиргааны албан хаагчдын орон тоог тав хүртэл хувиар цомхтгох боломжтой гэж үзэж буй Өөрөөр хэлбэл, дарга, мэргэжилтний орон тоо нэлээд өссөнийг бууруулах чиглэл баримталсан.

-Тэгэхээр боловсрол, эрүүл мэндийн салбарт шинэ бүгээн байгуулалт хийхгүй, зөвхөн хуучнаа үргэлжлүүлж. дуусгана гэж ойлгож болох уу?

Ямар ч байсан эхлүүлснээ дуусгая гэж байгаа юм. Хугацаа нь удааширч. өртөг нь нэмэгдсэн объектуудын ихэнх нь боловсролын салбарынх. Барьж дуусгаагүй цэцэрлэг, дотуур байр сургуулиудыг ирэх жилдээ дуусгана Үндсэндээ шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй.